Засгийн газрын ордон буюу Парламент

Будапешт хотын 5-р дүүрэгт, Дуна мөрний яг эрэг дээр Кошшут Лаяошийн өргөн чөлөөнд Парламентийн ордон сүр жавхлантайгаар байрлана.

1881 онд байнгын ажиллагаатай парламентийн ордон барих шийдвэр гарч, 2 жилийн хугацаанд хүлээж авсан нийт 19 загвар төлөвлөгөөнөөс Штейндл Имрэгийн зураг төсөл шалгарч, барьж эхэлсэн гэдэг. 1896 оны 6-р сарын 8-нд шинээр баригдаж буй парламентийн ордонд анхны хуралдаан болжээ. Барилгын ажил 1885-1904 оны хооронд бөгөөд ойролцоогоор 1000 хүн гар бие оролцож, 40 сая тоосго, 40кг алт ашиглажээ. Ордон 268 м урт, 123 м өргөн, 96 м өндөр, 17745 квм талбайтай, 27 хаалга, 29 шат, 13 лифт, 200 гаруй албан өрөөтэй, Европт томоороо 2т тооцогддог.

Парламентийн ордныг ажлын өдрүүдэд Англи, Герман, Франц, Орос, Итали, Испани хэлтэй тайлбарлагчийн хамт үзэж сонирхох боломжтой.

540px-Parliament-Hungary

540px-File-Budapest_parlament_interior_3

540px-Budapest_Parliament_conference_hall



Унгар -д заавал үзэх ёстой газрууд


1.

Хааны ордон буюу Буда цайз

Budavári Palota

1014 Budapest, Szent György tér 2, Hungary
view
2.

Загасчдын ордон – Холасбаштёо

Halászbástya

1014 Budapest, Szentháromság tér 5, Hungary
view
3.

Гүүрнүүд

hidek

Будапешт, Унгар
view
4.

Сичинийн эмчилгээний рашаан

Széchenyi-gyógyfürdő

City Park, Budapest, Hungary
view