Сичинийн эмчилгээний рашаан

Унгар эмчилгээний рашаан, сувиллаараа Европт төдийгүй дэлхийд алдартай. Сичиний рашаан Европтоо хамгийн том нь юм. Анх 1880-аад оны үед нэгэн уурхайн инженерийн гүн өрөмдлөгийн үеэр бий болсон бөгөөд тэнд түр хугацааны рашааныг ажиллуулж байв. Ингээд 1913 онд Сичинийн рашаан байгуулагдаж, хожим эрэгтэй эмэгтэй тасаг, задгай усан сантай болжээ. 1960 онд нийтийн усан сантай болсон. Та энд зөвхөн эмчилгээний шугамаар биш амарч, алжаалаа тайлах маягаар нийтийн усан санд сэлэх, суух боломжтой.

Усны найрлагын хувьд кальци-магнийн гидрокарбонат, сульфат агуулсан халуун ус байдаг бөгөөд флорид, метаборын хүчлийг ч мөн агуулна. Үе мөчний дегенераци, үений үрэвсэл, ослын үеийн гэмтэл зэрэгт нэн сайн гэлцдэг.

Рашааныг уух байдлаар ходоодны шарх, бөөр шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу, амьсгалын замын үрэвсэл, ясны кальци дутагдал, цөсний чулуу зэрэг өвчний үед хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Szecskacivertanlegi2

Szecskacivertanlegi3

570px-Sz%C3%A9chenyi_Gy%C3%B3gyf%C3%BCrd%C5%91_thermal_spa_in_Budapest_005



Унгар -д заавал үзэх ёстой газрууд


1.

Хааны ордон буюу Буда цайз

Budavári Palota

1014 Budapest, Szent György tér 2, Hungary
view
2.

Засгийн газрын ордон буюу Парламент

Országház

Kossuth Lajos талбай, Будапешт
view
3.

Загасчдын ордон – Холасбаштёо

Halászbástya

1014 Budapest, Szentháromság tér 5, Hungary
view
4.

Гүүрнүүд

hidek

Будапешт, Унгар
view