Прагийн Цайз

Прагийн Цайз

Гиннесийн номонд тэмдэглэгдсэнээр Прагийн Цайз нь дэлхийн хамгийн том үргэлжилсэн цогцолбор цайз (70000 м²) гэнэ. Шавыг нь анх 9р зуунд тавьснаас хойш энэ цайз нь Богемийн их хаадуудаас аваад Гэгээн Ромын эздүүд, Чехословак болоод Бүгд Найрамдах Чех Улсын эрх баригчдын төр барих үндсэн өргөө байсаар иржээ. Энд бас Богемийн Хааны Үнэт чулуут алтан титэм хадгалагддаг.

Дэлхийн 2-р дайны үед Богеми болон Моравагийн хэсгийг хариуцсан герман захирагч нар ч бас хоморголох устгах харгис тушаалуудаа эндээс гаргадаг байж. Нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд тэр үеийн гол захирагчдын нэг байсан Рэйнхард Хайдрих гэгч нацист Хааны титмийг толгойдоо өмсөн нэгэнтээ тохуурхаж байжээ. Хуучны домог ёсоор хааны титмийг өмссөн булаан эзлэгч хэн ч жилийн дотор үхэх ялд хараагддаг гэдэг байж. Үнэхээр ч жил хүрэхгүй хугацаанд германы дарангуйлал унахад Хайдрих алагдаж нас баржээ.

Цайзынхны талбай (Hradčanské naměstí)-аас цайз руу орох төв хаалган дээр Чехийн ёслолын дүрэмт хувцас, буу зэмсэгтэй хүндэт харуулууд хүйтэн халууныг ажралгүй, хөдөлгөөнгүй зогсож байдаг. Харуул солигдох ёслолыг та цаг тутам үзэж болно. Түүнчлэн өдөр бүр яг үд дунд, 1-р талбайд бөмбөр цохиж туг өргөх ёслол давхар болдог, боломж таарвал сонирхоорой. Цайз руу орохоосоо өмнө цайзын хэрмэн дээрээс Праг хотыг Влтава голын хоёр эргээр хэрхэн гоёмсгоор баригдсаныг харж болдгийг энд сануулах байна.

Прагийн цайз цогцолбор нь 5н сүм дуган, 4н ордон, 5н том танхим, 5н гол цэцэрлэг 10 гаруй цамхаг, гудам, байрлах газар гэх мэт бусад байгууламжуудаас тогтдог. Хэрвээ та урлагт сонирхолтой бол эдгээр барилгуудаас өнгөрөгч мянганы бүхий л үеийн архитектур, имижийг олж харж болох ба түүгээр ч зогсохгүй дундад зууны үеийн ховор нандин уран зураг, урлагийн бүтээлүүдийг сонирхож, төрөл бүрийн түүхэн хүмүүсийн болон тоглоомон музейнуудийг үзэж урлагийнхаа мэдрэмжийг сэргээж болох юм шүү.




Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Карлын гүүр (Karlův most)

Karlův most

Karlův most, 11000 Praha, Czech Republic
view
2.

Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Pražský Orloj

Staroměstské náměstí 1/3, 110 00 Praha 1-Staré Město, Czech Republic
view
3.

Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Staroměstské náměstí

110 00 Praha, Czech Republic
view
4.

Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Václavské náměstí

Václavské náměstí 779/16, 110 00 Praha
view
5.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог