Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Карлын гүүрийг даваад замаар гаран чигээрээ Karlova гудмаар алхсаар Хуучин хотын талбай руу ормогц орчин үеийн болоод одон орны цагуудтай сонирхол татам цамхаг харагдана. Үнэндээ энэ цамхаг болон залгаа орших барилга нь дундад зуунд Хуучин хотын тамгын газар байжээ. Одон орны цагийг анх 15р зуунд амьдарч байсан цагны мастер Хануш зохиосон, баригдсаны дараа зон олноороо гайхан шагшиж байсан ч хэнд ч зураг төслийг үзүүлээгүй, гэвч түүнийг өөрөө дахин нэгийг, бүр илүү гоёыг хийх гэж байгааг сонсоод хотын захирагч нүдийг нь сохолсон, энэ өшөөг авахын тулд Хануш цагийг дахин засагдахааргүйгээр эвдэлсэн гэх домгийг магадгүй энэ цагийг урьд нь харж байсан хүн болгон сонссон буй за. Гэсэн ч үнэн хэрэгтээ анх Микулащ Кадан гэгч 1410 онд цагны дээд талын одон орны дугуйг хийсэн гэсэн баримтыг 1961 онд олж мэдсэнээр зуун зууны туршид ам дамжин яригдаж байсан дээрх домог нь няцаагдсан байна. Цаг нь хэд хэдэн удаа эвдрэн зогсож бүр заримдаа нураагдах дээрээ тулж байсан бөгөөд тэр чинээгээрээ дахин засварлагдсаар, 1865 онд бүрэн сэргээгдэж доод талын дугуй хуанлиг Josef Mánes-н зурснаар өнөөгийн бидний мэдэх цагны бүтэн дүр гарч ирсэн байна. Дэлхийн 2-р дайны дараа маш их сүйдэл авсан байсныг сэргээн засаж, эвдэрсэн хөшөөнүүдийг нь шинээр сольж, хуучин Чехийн цагнаас Төв Европын цаг руу шилжүүлэн тохируулжээ. Тэгвэл энэ цаг чинь ямар ид шидтэй юм бэ? 1. Үзүүлбэртэй цаг: Цаг тутам цагны дээд хэсэгт байх 3н жижиг цонх нээгдэн, хоёр талынх нь цонхоор 12 гэгээнтний сийлбэр баримлууд зургаа зургаагаараа цувран эргэлдэх ба үүнтэй зэрэгцэн цагны хоёр талд байх 4н баримлууд ч бас хөдөлж өөр өөрийн гэсэн тодорхой утга бүхий үйлдлүүдийг хийдэг: эхнийх нь гартаа толь барьсан эрэгтэй өөрийгөө байн байн тольдоно- “хий хоосон бардамнал”, ууттай алт сэсгсрэн толгойгоо дохих еврей- “шунал тачаал”, эсрэг талд: амьдрал дуусах мөчийг илтгэх элсэн цагийг эргүүлэн, үхлийг утсыг татах араг яс-“Үхэл”, гартаа хөгжим барьсан туркээр- “Бурханд үл итгэгч”ийн дүрийг тус тус илэрхийлжээ. Доод талын 4 хөшөө нь хөдөлдөггүй бөгөөд зүүн гар талаас дэлхийг судлагч философ, Тэргүүн сахиусан тэнгэр Michael, баруун талд тэнгэрийг ширтэж буй одон оронч, үйл явдлыг цаасан дээр буулгаж буй түүхчийг тус тус дүрсэлжээ. Хамгийн сүүлд дунд талын жижиг цонхон дох алтан шаргал тахиа урагш гарч ирэн нэг чанга донгодсоноор цонхнууд хаагдан үзүүлбэр дуусдаг. 2. Эртний, орчин үеийн нарны, одны цагийг гээд бүх л төрлийн цаг хугацааг зааж, өдөр судрыг хэлж өгдөг: Одон орны цагираг буюу дээд талын дугуй нь дундад зууны үеийн ертөнцийн тухай ойлголтыг харуулдаг. Дэлхий төвд нь харин нар, сар, одод тойрон эргэлдэж байдаг. Дугуйн цэнхэр өнгөөр будагдсан хэсэг өдрийн тэнгэрийг, харин доод бор болон хар хэсэг шөнө оройг илэрхийлдэг. Өнгөний заагууд дээр ORTVS (зүүн-нар мандах), OCCASVS (баруун-нар жаргах), AVRORA (үүрцайх), CPEPVSCVLVM (үдшийн бүрий) гэсэн латин үгнүүд байдаг нь өдөр шөнө солигдох мөчүүдийг сайтар ялгаж өгчээ. Зурхайн ордуудтай цагираг нь оддын байршлын дагуу эргэлддэг ба нар болон сарны дүрс бүхий цагны зүүнүүд ч бас тус тусын байршлыг заана. Дугуйн захаар өөр өөр төрлийн тоонууд бүхий 3н цагираг байдгийн хамгийн гадна Schwabacher (12-17р зуунд баруун Европын орнуудад хэрэглэгдэж байсан герман тоо) тоотой цагираг нь эртний Чехийн цагийг, Ром тоотой дунд цагираг нь одоогийн төв Европын цагийг, харин хамгийн дотор талын Араб тоотой нь Вавилон цагийг заадаг ба энэ цаг нь өвөл зуны өдрийн урт богиноос хамаарч нэг цагийн үргэлжлэх хугацаа нь улирлаас хамаарч ялгаатай байдаг гэнэ. Дэлхийд ингэж ялган хэмжих чадвартай цорын ганц цаг байдаг нь Прагийн энэ одон орны цаг гэнэ шүү. Эдгээр цагуудын заагч нар нь “алтан гар” ба нар бүхий зүүнүүд юм байна. Ордуудтай цагирагт бэхлэгдсэн жижигхэн одтой зүү нь одны цагийг заана. Одны цаг нь нарны цагаас ойролцоогоор 4 минутаар богино байдаг. Нэмж хэлэхэд гадна болон дунд цагиргийн цагууд нь өдөр шөнийн 24 цагийг тус тусад нь заадгийг та лав ажигласан байх. Доод талын хуанли-дугуйн хамгийн гадна цагираг дээр жилийн 365 хоног нэгбүрчлэн 365 гэгээнтний нэрээр бичигдсэн байх ба тогтмол болдог баярын өдрүүд ч бас тэнд тэмдэглэгдсэн байх юм. Өнөөдрийн өдөр нь дээрээ сумаар заагдаж харагддаг. Дотор талын том зурагнууд нь арван хоёр сарыг хөдөө аж ахуй болон тосгоны амьдралаар илэрхийлсэн ба дугуйн төвд дундад зууны үеийн Прагийн бэлэгдэл алтан хэрэм, болон цамхгийг харин түүнийг тойруулаад 12 ордыг дүрсэлжээ. Мартсанаас та бүхэн бас цамхгийн дээр байх тагтан дээр нь гарч Прагийг дээрээс нь харж бас болно.


Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Прагийн Цайз

Pražský Hrad

Pražský hrad, 119 08 Praha 1 Czech Republic 224 372 423
view
2.

Карлын гүүр (Karlův most)

Karlův most

Karlův most, 11000 Praha, Czech Republic
view
3.

Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Staroměstské náměstí

110 00 Praha, Czech Republic
view
4.

Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Václavské náměstí

Václavské náměstí 779/16, 110 00 Praha
view
5.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view