Кольны дугана

Райн мөрний эргээс 250 метрт орших 157.38 метр өндөр Кольны дугана нь Германы архитектурын хамгийн чухал дурсгалт барилгуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн өндөр дугануудын 3-рт, Европын өндөр дуганын 2-рт ордог. Готик хэлбэрийн энэхүү барилгыг анх барьж эхэлсэнээс хойш 600 жилийн дараа буюу 1880 онд дуусгажээ. Хэдийгээр ингэж хэдэн зуун дамжиж баригдсан боловч хийц хэлбэр нь 1248 онд зохиосон анхны төлөвлөлтөөс ердөө гажаагүй байна.

Дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгдөлтөд Кольн хот тэр чигээрээ эвдэрч сүйрсэн боловч Кольны дугана л өртөлгүй үлдсэнийг янз бүрээр тайлбарладагийн нэлээд үндэслэлтэй нь цэргийн нисэгчид нислэгийн баримжаа авах цэг болгож байсантай холбоотой.

1996 онд Кольны дугана ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн бөгөөд зочид жуулчдын хөл тасардаггүй Германы хамгийн сонирхон үзүүштэй газруудын хамгийн эхэнд бичигддэг барилга билээ. 2004 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 6 сая хүн ирж үзэж байгаа нь өдөрт ойролцоогоор 20 мянган хүн зочилдог гэсэн үг юм. 

K%C3%B6lner_Dom

K%C3%B6lner_Dom2

K%C3%B6lner_Dom3



Герман -д заавал үзэх ёстой газрууд


1.

Бранденбургийн хаалга

Brandenburg Gate

Pariser Platz, 10117 Berlin, Germany
view
2.

Дрездены Бүсгүйн сүм

Dresdner Frauenkirche

An der Frauenkirche, 01067 Dresden, Germany
view
3.

Райн мөрний дагуух аялал

Rhine Valley Tourism

Germany, Liechtenstein, Switzerland, Austria улсуудыг дамжин урсдаг
view
4.

Сансуси шилтгээн

Sanssouci

Potsdam, Germany
view

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог