Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Хуучин хотын талбай нь Прагийн хамгийн эртний бөгөөд чухал түүхэн газар юм. Энэ талбай нь Готик болон Ромын үеийн суурьтай Сэргэн мандалтын үеийн, Барок, Рококо архитектуртай барилгуудаар хүрээлэгдсэн аль 10-р зуунаас 20-р зууныг хүртэл Прагийн худалдаа, эдийн засаг, улс төрийн төв цэг байжээ.

Титэм өмсгөх ёслолын парад чухамхүү энэ талбайгаар л дайрч цайз руу явдаг байснаас гадна цаазаар авах ёслол ч бас энд болдог байжээ. Тухайлбал чехийн түүхэн онцгой үйл явдлуудын нэг болох эзэн хаан Матящ-ийн эсрэг боссон 27 тэмцэгчдийг нэг дор олны өмнө цаазаар авсан ёслол 1621 онд энэ талбайд болж байв. Тэдний дурсгалд зориулсан 27н загалмай, сэлэм, дуулгыг та бүхэн Хуучин хотын тамгын газрын ойролцоох чулуун зам дээгүүр байдгийг харж болно. Жил бүрийн 6н сарын 21н буюу цаазын өдөр тэдний сүнс талбайд эргэж ирдэг гэсэн домог яриа бас байдаг юм байна.

Энд байх Jan Husa-н хөшөө ч бас өөрийн түүхтэй бөгөөд 1915 онд түүний нас барсны 500 жилийн ойд зориулан барьжээ. Jan Husa-нь дундад зууны үед тухайн үеийн шашнаас өөр үзэл бодолтой байсны улмаас тэрс үзэлтэн хэмээгдэж энэ талбайд амьдаараа шатаагдсан нэгэн юм.



Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Прагийн Цайз

Pražský Hrad

Pražský hrad, 119 08 Praha 1 Czech Republic 224 372 423
view
2.

Карлын гүүр (Karlův most)

Karlův most

Karlův most, 11000 Praha, Czech Republic
view
3.

Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Pražský Orloj

Staroměstské náměstí 1/3, 110 00 Praha 1-Staré Město, Czech Republic
view
4.

Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Václavské náměstí

Václavské náměstí 779/16, 110 00 Praha
view
5.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view