Хааны ордон буюу Буда цайз

Будапешт хотын Буда талд 1-р дүүрэгт оршино. 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн энэ цайзад дундад зууны үеийн дурсгалт зүйлс, тухайн үеийн язгууртнуудын сууц маягийн барилгууд зонхилдог.

Цайзыг 1243 онд барьж эхэлжээ. 1246 онд монголчуудын дайралтаас сэргийлж барих явцыг хурдасгасан байна. Маш олон удаагийн халдлага дайралтанд өртсөний дараагаар 1410-1430онд Жигмунд хаан зарлиг гаргаж цайзад зориулсан ордон бариулжээ.

Дэлхийн 2-р дайнд ихээхэн хохирол үзсэн цайзыг 1946 онд дахин сэргээх ажил эхэлж, эвдэрч сүйдсэн хэсгийг 1960 он гэхэд хэвийн байдалд нь оруулж дууссан байна.

Буда цайзад:

-Хааны ордон (хуучнаар)

-Унгарын үндэсний галлерей

-Сичинийн нэрэмжит улсын төв номын сан зэрэг олон сонирхолтой газруудыг үзэж болно.

Цайзын Буда талд нам гүм, амгалан тайван байдлыг тэр чигээр нь мэдэрдэг байхад, Пешт талд Дуна мөрөн, усан онгоцууд, эрэг гүүрүүдээр сүлжилдэх түм түмэн тээврийн хэрэгслүүд гээд их хотын амьдрал бужигнана.



Унгар -д заавал үзэх ёстой газрууд


1.

Засгийн газрын ордон буюу Парламент

Országház

Kossuth Lajos талбай, Будапешт
view
2.

Загасчдын ордон – Холасбаштёо

Halászbástya

1014 Budapest, Szentháromság tér 5, Hungary
view
3.

Гүүрнүүд

hidek

Будапешт, Унгар
view
4.

Сичинийн эмчилгээний рашаан

Széchenyi-gyógyfürdő

City Park, Budapest, Hungary
view