Карлын гүүр (Karlův most)

Цайзаас таныг Malostranské náměstí руу гарахыг зөвлөе. Энэ талбай нь дээд болон доод гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дундуураа Гэгээн Mikuláš-н сүмийн барилгаар хуваагддаг. Талбайн баруун хойд булангаас цайзын хэрмэн хана хүртэл эртний үеийн “хааны зам”-ын үргэлжлэл Nerudova гудамж залгадаг бол зүүн урд буланд бидний аялах Карлын гүүр лүү хүргэх гудам байдаг.

Гэгээн Ромын эзэн хаан 4дүгээр Карл 1357 оны 7 сарын 9ны өглөөний 5 цаг 31 минутанд Карлын гүүрний шавыг анх тавиулж байжээ. Ингэж цаг өдрийг нарийн тооцоолсон нь тохиолдол биш юм. Хэрэв эдгээр тоонуудыг он, өдөр, сар\латин хэлэнд өдрийг сарын өмнө бичдэг\ цаг, минутын дагуу нэг бүрчлэн салгаж бичвэл 1, 3, 5, 7, 9, 7, 5, 3, 1 гэсэн сонирхолтой тоон цуваа гарч байгаа биз. Үнэндээ иймэрхүү сонирхол татам тоо, үг өгүүлбэрүүд Карлын гүүрний хаа сайгүй байдаг гэнэ. Гүүрийг 15-р зуунд барьж дуусгажээ.

14-15р зууны Готик стилийн Карлын гүүр нь Malostranská талдаа 2 цамхаг, Staroměstská талдаа нэг цамхгаар хамгаалагдсан ба 16-17р зууны үеийн Барок стилийн нийт 30н ширхэг хөшөөгөөр хоёр талаараа чимэглэгдсэн нь хоёр өөр урлагийн стилийг давтагдашгүйгээр хослуулж чадсан эртний гайхалтай бүтээл болсон гэнэ. Үнэндээ хөшөөнүүд нь цагийн явцад гадны нөлөөнөөс болж элэгдэж сүйдсэн тул одоо зөвхөн шинээр хийгдсэн дуураймлууд нь л гүүрэн дээр байдаг, харин эх хувиуд нь Чехийн үндэсний музей, Vyšehrad-н сүмд байдаг юм байна.

Хөшөөнүүд дундаас хамгийн алдартай, бидний хүсэл биелүүлдэг хөшөө болох толгойдоо 5н одот цагирагтай, нэг гартаа загалмай, нөгөө гартаа дал модны мөчир барьсан хуврагын дүрт Гэгээн Жон Непомукийн (Sv. Jan Nepomucký) хөшөө нь гүүрэн дээрх хамгийн өндөр настай нь. Жон Непомук нь 1393 онд Хатан хаан Софигийн өөрт нь итгэмжилсэн нууцыг 4дүгээр Вацлав хааны харгис эрүү шүүлтийг үл тоон өөрийгөө золиослон ам нээлгүй байсаар Влтава голд шидэгдэн амиа алдсан хуврага байжээ. Тийнхүү хөшөө нь үнэнч шударгын бэлэгдэл болон 1683 онд баригдаж. Хуврагыг усанд шидсэний дараахан тэнгэрт 5н од гарсан гэх ба тэдгээр 5н од нь “тacet” буюу “чимээгүй” гэсэн утгатай латин үгийг илэрхийлдэг гэнэ. Түүнийг шидсэн яг тэр хэсгийн хашлаганы чулуун ханан дээр таван од бүхий шаргал загалмай байдаг гэх бөгөөд гараа тэр загалмай дээр алгаараа байрлуулаад хуруу бүрийг од тус бүр дээр нь тавьж байгаад хүслээ шивнэвэл биелдэг хэмээх аж (Яг хаана нь байдгийг мэдэхгүй юм, нэг өдөр хайгаад үзнэ дээ :). Гэхдээ хүмүүс хөшөөн дээр нь ч хүрэхэд аз авчирдаг гэдэгт итгэдэг.



Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Прагийн Цайз

Pražský Hrad

Pražský hrad, 119 08 Praha 1 Czech Republic 224 372 423
view
2.

Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Pražský Orloj

Staroměstské náměstí 1/3, 110 00 Praha 1-Staré Město, Czech Republic
view
3.

Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Staroměstské náměstí

110 00 Praha, Czech Republic
view
4.

Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Václavské náměstí

Václavské náměstí 779/16, 110 00 Praha
view
5.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог