Гүүрнүүд

Буда болон Пешт талыг холбосон тус тусын түүх, инженерийн шийдлийн онцлог бүхий 7 гүүр бий. Төв хэсэгт байрладгаараа Эрх чөлөөний гүүр , Элизабет гүүр, Гинжин гүүр 3 нэлээн хөл хөдөлгөөн ихтэй.

Civertanmegyeri6

540px-Budapest_Vasuti_hid_005

Гинжин гүүр- Будапешт хотын бас нэгэн бэлгэ тэмдэг. 1839 онд барьж эхлээд 1949 онд ашиглалтанд өгсөн байна. 2-р дайны үед Германчууд гүүрийг дэлбэлсэн хэдий ч богино хугацаанд буцаан сэргээж чаджээ. Сонирхуулахад, уг гүүрний 2 талын төгсгөлд тус бүр 2 арслан манан хэвтсэн байдаг бөгөөд тэдгээр арслангуудыг хэлгүй хийсний улмаас урлаачийг нь шийтгэж Дуна мөрөн рүү шидсэн гэсэн ярий байдаг. Гэвч үнэндээ арсланг урлаач 1870-аад оныг хүртэл амьд сэрүүн байсан төдийгүй, арслангууд хэлтэй ажээ, гагцхүү доороос харагддаггүй гэнэ.


540px-Budapest_from_Gellert_Hill

Элизабет гүүр- Бидний мэдэх хатан хаан Сиссигийн нэрээр нэрлэгдсэн энэ гүүр Гэллирт уулын бэлийг Пештийн төв хэсэгтэй холбодог. Дайны дараа дахин сэргээх боломжгүйгээр сүйдсэн бөгөөд бүгдийг шинээр барьсан гэдэг. Цав цагаан, цэмцгэр, маш нарийхан, цаанаа л эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илтгэх мэт. 



Унгар -д заавал үзэх ёстой газрууд


1.

Хааны ордон буюу Буда цайз

Budavári Palota

1014 Budapest, Szent György tér 2, Hungary
view
2.

Засгийн газрын ордон буюу Парламент

Országház

Kossuth Lajos талбай, Будапешт
view
3.

Загасчдын ордон – Холасбаштёо

Halászbástya

1014 Budapest, Szentháromság tér 5, Hungary
view
4.

Сичинийн эмчилгээний рашаан

Széchenyi-gyógyfürdő

City Park, Budapest, Hungary
view