Дрездены Бүсгүйн сүм

Гэгээн Мариад зориулж “Бидний хайртай бүсгүйн сүм” гэж анх нэрлэж байсан, 1726-аас 1743 оны хооронд баригдсан, барок хийцийн энэхүү сүм нь протестант шашны сүрлэг сайхан барилгуудын нэг бөгөөд чулуугаар урласан бөмбөгөр дээвэр нь Альпийн нуруунаас хойш орших сүм хийдийн хамгийн томд тооцогддог. Дэлхийн 2-р дайны төгсгөлд буюу 1945 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Дрезденыг агаараас бөмбөгдөх үед үүссэн түймэрт ихээр өртөж 15-ны өглөө нурсан байна. Дайны дараа сүмийн нурангийг дайн болон эвдрэл сүйрлийн эсрэг бэлэг тэмдэг болгон тэр чигээр нь үлдээсэн бөгөөд харин хоёр Герман улс нэгдсэний дараа 1994 – 2005 оны хооронд дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн хандив, тусламжийн хөрөнгөөр сэргээн босгожээ. Одоо энэхүү сүм эвлэрлийн бэлэг тэмдэг болж байна. Сүмийг 2005 оноос хойш 10 гаруй сая хүмүүс үзэж сонирхсон бөгөөд энд жилд 130 гаруй концерт, бадралт баг бишгүүртэй 500 гаруй мөргөл зэрэг урлаг соёлын олон арга хэмжээ зохиогддог. 

575px-100130_150006_Dresden_Frauenkirche_winter_blue_sky-2

Dresdner_Frauenkirche1Dresdner_Frauenkirche2

       Сүмийн тахилын ширээ

Dresdner_Frauenkirche3

                  Сүмийн оройн хэсгийг дотор талаас нь харахад

575px-Frauenkirche_interior_2008_001-Frauenkirche_interior_2008_009



Герман -д заавал үзэх ёстой газрууд


1.

Кольны дугана

Kölner Dom

Domkloster 4, 50667 Cologne, Germany
view
2.

Бранденбургийн хаалга

Brandenburg Gate

Pariser Platz, 10117 Berlin, Germany
view
3.

Райн мөрний дагуух аялал

Rhine Valley Tourism

Germany, Liechtenstein, Switzerland, Austria улсуудыг дамжин урсдаг
view
4.

Сансуси шилтгээн

Sanssouci

Potsdam, Germany
view