Бранденбургийн хаалга

Берлины Парисын талбайд орших, 1788-аас 1791 оны хооронд баригдсан энэхүү дурсгалын дээд талд дөрвөлсөн морин тэрэг хөллөсөн, жигүүр бүхий ялалтын бурхан залагдсан байдаг. Энэхүү хаалга нь Германы нийслэлийн түүхийн салшгүй нэг хэсэг, түүний бэлгэ тэмдэг бөгөөд дэлхийн үзүүштэй түүх дурсгалт барилгын тоонд гарцаагүй багтдаг билээ. Пруссын болон Германы армийн жагсаал энэхүү хаалгаар өнгөрч байлаа. Оросуудад ялагдахынхаа өмнө Наполеоны цэргүүд мөн энэ хаалгаар дайран өнгөрч байв. Хүйтэн дайны үед энэхүү хаалга нь баруун ба зүүн Берлины хилийн тэмдэг болж байлаа. Энэхүү барилга нь зөвхөн Германы нийслэлийн төдийгүй нийт Герман үндэстний, Европын, 20-р зууны дэлхийн түүхийн олон чухал үйл явдалуудтай салшгүй холбогддог. Энэ хаалганы өмнө тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган “Ноён Горбачёв, та энэ ханыг нураана уу; ноён Горбачёв, та энэ хаалгыг нээнэ үү” гэсэн алдартай үгээ хэлсэн юм. 1989 онд баруун зүүн Берлиныг салгаж байсан ханыг нураасны дараа Бранденбургийн хаалга нь дахин нэгдсэн Германы бэлэг тэмдэг болсон билээ.

575px-Brandenburger_Tor_abends

Brandenburg_gate3

575px-Brandenburg_Gate_Quadriga_at_Night

575px-U2_at_the_Brandenburg_Gate



Герман -д заавал үзэх ёстой газрууд


1.

Кольны дугана

Kölner Dom

Domkloster 4, 50667 Cologne, Germany
view
2.

Дрездены Бүсгүйн сүм

Dresdner Frauenkirche

An der Frauenkirche, 01067 Dresden, Germany
view
3.

Райн мөрний дагуух аялал

Rhine Valley Tourism

Germany, Liechtenstein, Switzerland, Austria улсуудыг дамжин урсдаг
view
4.

Сансуси шилтгээн

Sanssouci

Potsdam, Germany
view