Жудо бөхийн Парисийн их дуулга 2014

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-02-11

2014 оны 2 сарын 8 -аас 9 хооронд Франц улсын Парис хотноо Жудо бөхийн “Grand Slam Paris 2014” аврага шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 7 тамирчин оролцсоноос (жин тус бүрд өрсөлдсөн тамирчдын жагсаалтыг доорх Хавсралт 1 -с үзнэ үү) -60 кг жинд барилдсан Г.Болдбаатар маань алтан медаль, -48 кг барилдсан М.Уранцэцэг мөнгөн медаль тус тус хүртлээ.


Мөн -60 кг жинд барилдсан Г.Хэрлэн 5-р байр, -66 кг жинд Д.Төмөрхүлэг 7-р байр, -52 кг барилдсан М.Бундмаа 7-р байр болон +78 кг жинд барилдсан Д.Жавзмаа 7-р байр тус тус эзэллээ.


Багийн дүнгээр манай улс 1 алт, 1 мөнгө, 1 тав дугаар байртайгаар 6-рт бичигдлээ (эхний 10 улсын жагсаалтыг Хавсралт 2-с үзнэ үү).


Монгол улсын хөдөлмөрийн баатар Олимпийн алт, мөнгөн медальт Н. Түвшинбаяр эхний тойрогт нутгийн бөх Марет Кэрилтэй (алтан медалийн эзэн) барилдаж ялагдсан бөгөөд олимпийн хүрэл медальт ази дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар маань 2 дугаар тойрогт мөн л нутгийн бөх Аллардон Жоннатанд ялагдсанаар энэ удаагын тэмцээнээ амжилттай муутайхан өндөрлүүллээ.


Хавтсралт 1:

Парисын “Их дуулга”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

ЭМЭГТЭЙ:

48 кг: Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Б.Мөнгөнчимэг
+78 кг: Д.Жавзмаа


Хавсралт 2:

Медалийн тоогоор тэргүүлсэн эхний 10 улс

  1. Япон

  2. Франц

  3. Өмнөд солонгос

  4. Гүрж

  5. Словани

  6. Монгол

  7. Орос

  8. Голланд

  9. Косово

  10. Бразил


Аваргын алтан медаль хүртэж Монгол улсынхаа төрийн дууллаа Францын тэнгэрт эгшиглүүлсэн Ганбатын Болдбаатарын хагас шигшээ болон аваргын алтан медалийн төлөөх бичлэгийг тухлан сууж, шимтэн үзнэ үү,

Өөрийн үнэлэмжээ хэлбэл Г. Болбаатарын бэлтгэл сургиулалт маш сайны дээр, өрсөлдөгчөө судласан болон тактикийн маш сайн бэлтгэлтэй байсныг онцолмоор байна.


Миний бие зөвхөн 2 дахь өдрийн тоглолтыг үзэж сонирхсон болохоор, доорх зургууд зөвхөн 2 дахь өдрийн зургууд болно. 


Жич: Сонирхуулахад Чех улсаас 3 тамирчин оролсоноос -100 кг жинд Лукаш Крпалек мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 11-р байрт жагссан байна.


Хагас шигшээ



Алтан медалийн төлөөх барилдаан




2 дахь өдрийн барилдааны зургууд:



IMG_3208IMG_3209IMG_3210IMG_3211IMG_3212IMG_3213 IMG_3214IMG_3215IMG_3216IMG_3217IMG_3218IMG_3219 IMG_3220IMG_3221IMG_3222IMG_3223IMG_3224IMG_3225 IMG_3226IMG_3227IMG_3228IMG_3229IMG_3230IMG_3231
Grand slam 2014 Paris, a set on Flickr.
2014 жудо бөхийн Парисийн дуулга, 2 дахь өдөр


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог