Жаргалан цуврал №5 - "Астма = Гуурсан хоолойн багтраа өвчин"

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-28

Ерөнхий

Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэрийн өвчин. Багтраа нь ханиалгах, дотор давчдах, амьсгалахад исгэрэх чимээ гарах, амьсгалахад хэцүү болох зэрэг шинж тэмдэг давтамжтайгаар илэрдэг ба шөнийн цагаар бүр дорддог. Уг өвчнөөр өвчлөгсөд их ханиалгадаг ба шөнө унаж байхдаа ханиаднаасаа болоод унтаж чадахгүй байх тохиолдол элбэг байдаг.

Багтраа нь хөнгөнөөс хүнд хүртэл хэд хэдэн янз бөгөөд бүхий л насны хүмүүст тохиолдож болно. Хүндрэл нь өөр өөр шатанд явагдаж болно. Багтраа нь тасралтгүй анхаарал тавьж эмчлэх юм бол ердийн амьдралд саад болохгүй.

Шалтгаан

Багтраа өвчин нь олон төрлийн шалтгаан, хүчин зүйлийн нөлөөнөөс болж үүсдэг. Генетик хүчин зүйлийн нөлөөнд амьсгалын зам нь маш мэдрэмтгий байх бөгөөд харшил үүсгэгч өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдан ханиалгаж хоолой боогдож, амьсгал давчидахад хvрдэг.

Астма нь хэдийгээр харшилын өвчинтэй тун нягт холбоотой байдаг боловч харшилтай хүн болгон астматай болох албагүй, мөн астматай хүн болгон харшилтай байх албагүй юм.

Тоос зэрэг харшил үүсгэгчээс гадна биеийн хvчний ажил, хүйтэн агаар, тамхины утаа, агаарын бохирдол зэрэг нь астмагийн атакыг идэвхжүүлдэг

Шинж тэмдэг

Багтрааны онцлог шинжvvд тэмдэг:

·         Ханиалгах. Тогтмол ойр ойрхон бөгшүүлж ханиалгуулна. Шєнийн цагаар, биеийн хvчний ажлын дараа, хvйтэн агаар амьсгалахад улам ихэсдэг.

·         Амьсгаа боогдох

·         Цээж бачуурах. Амьсгалах агаар багассанаар ахиад амьсгаа авч чадахаа больчих вий гэсэн айдас төрүүлдэг.

·         Цээж хэрчигнэх. Нарийссан амьсгалын замаар хvчээр орж байгаа агаарын чичиргээнээс vvсдэг.

Багтраа нь эхлэхийн өмнө ханиалгах, нус гоожихоос гадна толгой өвдөх, даралт хэлбэлзэх, зүрхний орчим эвгүй оргих, амьсгаа давчдах, дотор муухайрах зэрэг вегетатив мэдрэлийн системийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа бол харшлын гаралтайг заадаг.

Амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх үндсэн зарчим

1. Ерөнхий зөвлөмж
- Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй
- Гэнэтийн их ачаалалаас (дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх
- Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох
- Идэвхигүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах
- Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх
- Машины утаа ялангуяа дизел хөдөлгүүртэй машины утаанаас хол байх

2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам
- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх
- Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier)
- Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх
- Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх
- Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх
- Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй
- Гүүний айраг, саам ууж болохгүй
- Орчныхоо хогын ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй
- Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх
- Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах
- 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх

3. Гадаа орчны гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам:
- Тасалгааны агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх
- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (99% хүртэл цэвэршүүлдэг)
- Шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтар цэвэрлэх
- Хуучирсан зөөлөн тавилга, хивс, хивсэнцэр, гудас, матрасс зэргийг зайлуулах эсвэл нягтрал сайтай бөс давуугаар шинэчлэн бүрэх, 
- Хуучирч муудсан орны хэрэглэлийг хэрэглэхгүй байх
- Хуучирсан зөөлөн тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байх
- Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх
- Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх
- Тасалгааны агаарын чийглэгийг багасгах (агаарын харьцангуй чийглэг 40%-иас бага болоход үхдэг)
- Гэртээ нохой, муур гэх мэт ьэжээвэр амьтан тэжээхгүй байх
- Гэртээ нохой тэжээдэг бол унтлагын өрөөнд оруулахгүй байх
- Тогтмол нэг байр, хэвтэртэй байлгах
- Байр, хэвтэрийг нь ойр ойрхон сайн цэвэрлэж байх
- Долоо хоног бүр усанд оруулж хаг, хогжруу уналтыг багасгах
- Мөөгөнцөр ургаж болох газруудад агааржилтыг сайжруулах
- Норсон ханын цаасыг солих
- Хэрэв мөөгөнцөр ургасан байвал устгал хийлгэх
- Гэр болон ажлын байран дахь жоомыг устгуулах
- Жоом үүрлэж болох газруудыг сайн угааж цэвэрлэх



Сэтгэгдэл бичих