Жаргалан цуврал №4 - "Чихрийн шижин"

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-08

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм.

Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд:

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 80-85 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.

showimage

Цусан дахь сахарын хэмжээ их байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зөв хооллож, инсулиныг тогтмол хэрэглэсэн үед ч тохиолдож болдог. Цусны сахарын хэмжээ 15 ммол/л-ээс их бол “маш их” гэж үзээд, анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг удаа хооллохдоо хэт их хоол идэх, өвчин тусах, дааврын өөрчлөлтөд орох, бухимдах зэрэг нь цусны сахарын хэмжээнд нөлөөлдөг. Энэ үед доорх шинж тэмдгээс илэрнэ. Үүнд:

·         Ойр ойрхон шээс хүрэх

·         Ам ихээр цангах

·         Нүд бүрэлзэх

·         Хэт ядрах

·         Чихрийн шижин нь цусны судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр дараах хүндрэлүүд гарна.

o   Нүдний эмгэг

o   Бөөрний эмгэг

o   Цус харвалт

o   Зүрхний өвчин

Хэрэв цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их байвал хэвийн байдалд оруулахын тулд хурдан үйлчилгээтэй инсулиныг нэмэлт тунгаар хэрэглэх ёстой. Эмч сахарын хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэх инсулины хэмжээг тогтоож өгнө.

Хэрэв цусан дахь сахарын хэмжээгээ хэт бага байгааг хэрхэн мэдэх вэ? (Кетоацидозын кома)

 

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэт бага байх нь элбэг тохиолддог. Цусны сахарын хэмжээ 4 ммол/л-ээс бага байвал маш бага гэж үзээд, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

·         Хэт ядрах

·         Ойр ойрхон зогисуулах

·         Ярих, сэтгэх чадвар буурах

·         Булчингийн зохицуулалт алдагдах

·         Хөлрөх

·         Шөрмөс татах

·         Булчингийн таталт өгөх

·         Бие суларч, хүч тамиргүй болох

·         Царай зэвхийрэх

·         Ухаан балартах/алдах

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусны сахарын хэмжээ бага бол хамгийн багадаа 15 грамм, нүүрс ус агуулсан, хурдан шингэх хоол хүнсийг байнга авч явбал зохистой. Илэрч буй шинж тэмдгийг багасгаж, эрч хүчийг нэн даруй сэргээх үйлчилгээтэй зарим хүнс, хүнсний бүтээгдхүүнээс дурьдвал:

·         хийжүүлсэн содтой ус - 1/2-ээс 3/4 аяга

·         жимсний шүүс - 1/2 аяга

·         жимс- Хоёр хоолны халбага үзэм

·         сүү- Нэг аяга

·         чихэр- Таван ширхэг

·         глюкоз уухаар- Гурван ширхэг эм (тус бүр 5 грамм)



Сэтгэгдэл бичих