Визийн төвөөр дамжуулан Богино хугацааны шенгений виз мэдүүлэх боломжтой боллоо

Нийтлэсэн: admin
Огноо: 2018-10-16

МУ-д суугаа БНЧУ-ын ЭСЯ өнөөдөр Визийн төв үйлчилгээг танилцууллаа. Хэрэв та богино хугацааны виз мэдүүлж байгаа бол энэхүү шинэ үйлчилгээг ашиглах боломжтой юм. Визэнд орох оочер зарах зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэхүү үйлчилгээг эхлүүлсэн хэмээн PEI (Passport express international) компанийн ерөнхий захирал О.Хулан нээлтийн үйл ажиллагаанд цохон хэлсэн байна.

Визний төвийн албан ёсны вэб хуудас дээрх мэдээллээр уг байгууллагаар дамжуулан та эхлээд визний өргөдөл материалаа өгнө. Таны өгсөн бичиг баримтыг Визийн төв шалгаж үзээд, хэрэв дутуу юмуу, нэмж оруулах баримт бичиг байхгүй бол таны материал БНЧУ-ын ЭСЯ-нд хүргэгдэнэ. Визийн төвийг ашигласнаар зөвхөн үйлчилгээний хураамж гэж төлөхөөс бус виз мэдүүлэхэд нэмэлт төлбөр нэмэгдэхгүй. Визийн төвөөр үйлчлүүлэхийн нэг давуу тал нь таны визний материал хаана байгааг мэдэх боломжтой аппликешинтэй юм байна.

Визийн төв нь богино хугацааны виз мэдүүлэлэхэд ашиглаж болох нэмэлт үйлчилгээ гэдгийг дахин тодотгоё. ЭСЯ-нд визний өргөдөл материал өгөхөд одоо үйлчилж байгаа тогтолцоо өөрчлөгдөөгүй хүчин төгөлдөр үйлчлэх болно. Визийн төв үйлчилгээг нээсэнтэй холбоотойгоор ЭСЯ-аар дамжуулан долоо хоногт хүлээн авах богино хугацааны визний материалийг 54-өөс 10 болгон буулгасан байна.







Сэтгэгдэл бичих