УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-19

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн заалтыг үндэслэн гадаад оронд амьдарч буй Монгол улсын иргэд 2012 оны 6-р сарын 10-ны өдрийн 07-20 цагт Прага дахь Монгол улсын ЭСЯ-ны байранд ирж саналаа өгнө.

2012 оны 5-р сарын 16-ны өдөр гадаадад оршин сууж буй иргэд санал өгөхөөр бүртгүүлэхтэй холбогдсон шинэ журам батлагдлаа.

Энэхүү журмын дагуу иргэд 2012 оны 5-р сарын 11-ний өдрөөс 5-р сарын 30-ны хооронд “Гадаадад байгаа сонгогч шуудан, цахим шуудан, факсаар бүртгүүлэх хүснэгт”-ийн дагуу өөрийн мэдээллийг бөглөн ЭСЯ-ныprague@emongolia.eu. е-майл хаягаар эсвэл 224 314 827 дугаарын факсаар илгээн санал өгөхөө илэрхийлэн бүртгүүлэх боломжтой боллоо. Ингэхдээ бүртгэлийн хүснэгтийг өөрийн гадаад паспортын хуулбарын хамт илгээх шаардлагатай юм. Бүртгэлийн хүснэгт, паспортын хуулбараа факс болон е-майлаар илгээх боломжгүй бол шуудангаар:

Velvyslanectví Mongolska

Na Marně 5,

160 00 Praha 6 хаягаар мөн илгээж болно.

Урьдчилан бүртгүүлж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэдээс сонгуулийн өдөр санал авахыг хуулиар хориглосон болохыг онцгойлон анхаарна уу.

Иргэд санал өгөхдөө Монгол улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттайгаа ирнэ.

СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

Прага хот

2012.05.19

Анкетыг татах



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй