УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-11

UIH

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн заалтыг үндэслэн гадаад оронд амьдарч буй Монгол улсын иргэд 2012 оны 6-р сарын 10-ны өдрийн 07-20 цагт Прага дахь Монгол улсын ЭСЯ-ны байранд саналаа өгнө.

Иргэд 2012 оны 5-р сарын 11-ний өдрөөс 5-р сарын 31-ний хооронд ажлын өдрүүд, бямба, ням гаригт 09-13, 14-16 цагуудад Прага дахь ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирж сонгуульд санал өгөхөө илэрхийлэн сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ. Урьдчилан бүртгүүлж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэдээс сонгуулийн өдөр   санал авахыг хуулиар хориглосон болохыг онцгойлон анхаарна уу.

Иргэд ЭСЯ-нд урьдчилан ирж бүртгүүлэхдээ болон сонгуульд санал өгөхдөө Монгол улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттай байна.

 

 

 СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС 

 

Прага хот

2012.05.10



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй