“Тогтвортой Хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд” 16 дугаар чуулга уулзалт

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-01-25

2015 онд НҮБ-аас гишүүн орнууддаа зориулан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд-2030 17 зорилтыг боловсруулан дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Монгол улс ч Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал-2030 боловсруулан УИХ-аар 2016 онд батлан гаргасан билээ.

Дэлхий нийтийн энэхүү чиг хандалага хийгээд Монгол улсын зүгээс гаргасан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы 16 дахь дугаар "Тогтвортой хөгжил" сэдвийн дор 2020 оны 5 сарын 1-ны Баасан гарагт Лондон хотноо зохион байгуулагдана.

Хэрэв та чуулганд оролцохын хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хүсэлтийг хүлээж авсны дараа танд дагалдах мэдээлэл бүхий баталгаажуулсан мэйл илгээх болно

Мөн та өөрийн ажил мэргэжлийн салбартаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусган ажиллаж буй бөгөөд чуулганы ажиллагаанд өөрийн илтгэлээрээ оролцохыг хүсэлтэй бол илтгэлийнхээ абстракт (500 үгэнд багтаан) болон өөрийн товч танилцуулгын хамт Монгол Англи хэл дээр 2 сарын 15-ны дотор chuulga@gmail.com хаягаар ирүүлэх ба таны илтгэл сонгогдсон талаархи хариуг 3 сарын 1-ны дотор эргүүлэн мэдэгдэх болно.

Иймээс өөрийн ажил мэргэжлийн салбартаа дээрхи тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусган ажиллаж буй та бүхнийг чуулганы ажиллагаанд өөрийн илтгэлээрээ оролцохыг урьж байна.

16-р чуулганыг зохион байгуулах баг

Эх сурвалж: https://www.facebook.com/MongoliaDevelopmentForum/









Сэтгэгдэл бичих