TERGUULEGCH.com – 4-н сард хийсэн ажлуудын тайлан

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-29

Цаг хугацаа ч харвасан сумнаас ч хурдан өнгөрөх юм даа. J За тэгээд 4-р сард хийсэн ажлаа та бүхэндээ тайлагнаж байгаадаа таатай байна.

- “ТЭРГҮҮЛЭГЧ-ЦАХИМ ТОЛЬ”-той боллоо.

o   Нүүр хуудасны баруун дээд буланд дарахад Цахим толь руу шууд орох боломжтой.

o   TERGUULEGCH.com Европд буй Монголчуудад чиглэгдсэн тул зөвхөн Чех хэлнээс гадна Турк хэлнээс үг орчуулах боломжтой.

o   Монгол хэлнээс дээрх 2 хэл рүү хайлт хийх бол криллээр бичнэ. Латинаар биш шүү.

o   Энэ мэдээж 1.0 хувилбар тул улам сайжруулахын тулд та бүхний ажигласан санаа бодол хамгийн үнэтэй юм. Тийм учир талархал, санал шүүмжлэлээ сэтгэгдлээр үлдээн бидний ажлыг дэмжинэ үү.

 

- “Өнөөдрийн үг” булантай боллоо.

Хэрэв та манай вебсайтын Фэйсбүүк дээрх хуудсыг LIKE хийсэн бол та бүхэндээ зориулж урам зориг ухаарал хайрласан ишлэл үг өдөр болгон нийтэлдгийг мэдэх байх. Гэхдээ зарим хэрэглэгчдийн хувьд Фэйсбүүк профайл байхгүй нь энэхүү ажлын жинхэнэ үр дүнг бүрэн гаргаж чадахгүй байгааг харгалзан үзэж, “Өнөөдрийн үг” нэртэй жижигхэн боловч эрч хүч цацарсан шинэ булантай боллоо. Таны амьдралын өдөр болгоныг ухаант мэргэдийн ухаарал хайрласан үг чимж байг.

- Шинээр нэмэгдсэн видеог нүүр хуудаснаас үзэх боломжтой боллоо.

Та бүхэн хэрэв бусдад үзүүлж сонирхуулах видео байгаа бол шууд TERGUULEGCH.com дээр шууд нийтлэн түгээн боломжтой бөгөөд Видео буланд шинээр нэмэгдсэн видеог нүүр хуудаснаас үзэх боломжтой боллоо.

- “Тэргүүлэгч хөтөч” буюу таны зүүн гар талд байгаа үндсэн цэсний “Хэрэгтэй холбоосууд”-ын тусламжтайгаар БНЧУ дахь болон МУ дахь харъяалах элчин сайдын яамдын албан ёсны вэбсайт руу шууд орох линкүүд байгаагаас гадна албан ёсны тамгатай орчуулагчтай холбоо тогтоох хаяг контактын жагсаалтыг оруулсан нь та бүхний цагийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эдгээрээс гадна техникийн олон шинэчлэлт хийгдсэн. 5-н сар ч гэсэн ажил арзагнасан завгүй сар болох төлөвтэй. J Хэрэглэгч та бүхний хувьд ч гэсэн эрч хүч, амжилтаар дүүрэн сар байхыг чин сэтгэлээсээ хүсье амжилт.

 

TERGUULEGCH.com
Нэг чигт
Нэгдмэл хүчээр  



Сэтгэгдэл бичих