Тахийн тээвэрлэлт 2018

Нийтлэсэн: admin
Огноо: 2018-06-18

Мягмар гарагийн /19.6.2018/ өдөр 13:30 цагт Прагийн Кбел дэх цэргийн нисэх буудлаас 4 тахь эх нутаг руугаа буцна. Дэлхийд Пржевальскийн адуу гэдгээр илүү танигдсан тахийг эргэн нутагшуулах их үйлсэд Прагийн амьтны хүрээлэн томоохон үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Уг хүрээлэнгийн харьяа “Долны Добрэжов” дэх үржүүлгийн төвд одоогийн байдлаар 34 тахь идээшин байрлаж байна.


8 дах удаагийн энэхүү тээвэрлэлтийг Бүгд найрамдах Чех улсын цэргийн тусгай хүчнийхэнтэй хамтран гүйцэтгэнэ. Төлөвлөгөөний дагуу Казань болон Новосибиркс дээр дундын зогсолт хийгээд лхагва гарагийн /20.6.2018/ өглөө 10:45 цагт Ховдын Булган сумд газардана. Тэндээс цааш 6 цаг гаруу машинаар Говийн Их Дархан Цаазат Газар (ГИДЦГ)-ын Б хэсэг Тахийн талд тээвэрлэн нутагшуулна. Холын зам алжаалж сааталгүй эх нутагтаа очихыг тахиуддаа хүсээд, тээвэрлэлтийн багийнханд бүгдэд нь амжилт хүсье.

Хэрэв та тахь нутагшуулах төсөлд бодитоор хувь нэмэр оруулахыг хүсвэл нэг удаагийн DMS кодыг гар утаснаасаа явуулах боломжтой. DMS OHROZENEDRUHY 30 (хэрэв 60 крон явуулах болох 30-ийн оронд 60, 90 крон бол 30-ийн оронд 90 гэж бичнэ) кодыг 87777 дугаар луу явуулна. Хэрэв сар болгон тогтмол хандив өргөхийг хүсвэл DMS TRV OHROZENEDRUHY 30 (эсвэл 60 юмуу 90) кодыг дээр дурдсан адил дугаар руу мессежээр явуулна. Сайн үйлс дэлгэрэх болтугай



Сэтгэгдэл бичих