Свитави хотод Монгол орноо сурталчилсан нэгэн үдэш

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-11-14

DSC06685
    Свитави Хотын “Свитап” хэмээх үйлдвэрт цэргийн майхан, синтетик болон полиэтилэн материал зэргийг үйлдвэрлэдэг ажиллагсадын ихэнх нь манай эх орон нэгт ажилсаг залуус байдаг билээ.

Энэ 11-р сарын 12-ны нэгэн үдшийг тэдэнтэйгээ хамтран элгэн сайхан эх орноо сурталчилсан арга хэмжээ зохиож тус хотын оршин суугчдад танилцуулав. Уг үдэшлэгийг Свитави хотын “Charita“ сайн санааны байгууллага, Пардубицэ хотын “Гадаадын иргэдийн интегралчилалыг дэмжих төв” болон миний бие хамтран зохион байгууллаа.

Үдэшлэгийн эхэнд би Монгол орныхоо тухай танилцуулан товч яриа хийж улс орны маань үзэсгэлэнт байгаль, Чингис Хааны үеэс эхлэн өнөөг хүртэлх товч түүх, зан заншил, аж амьдралын талаар чехүүдэд тодорхой ойлголт өглөө. Дараа нь Свитап хотын монголчуудын маань сайхан сэтгэл, ажилсаг гараар бүтсэн элдэв амттан, идээг ширээ дүүрэн өрж ирсэн зочдоо дайлав. Тэд маань амтлаг хэвийн боов, еэвэн, бууз хуушуур, зууш хачир, хайлмаг, сүүтэй цай гээд дутуу юмгүй сайхан  ширээ зассан байв.

DSC06569

DSC06561

DSC06560

DSC06575

DSC06578

DSC06586

Ирсэн зочид маань идээ ундаанаас хүртсэний дараа МУСТА Б. Нандинболор ахлагчтай “Дүнжингарав” хамтлаг маань тоглолтоороо зочдоо баясган эх орныхоо өвөрмөц ховор урлаг хөөмий, морин хуур, эвэр бүрээ, бусад зэмсгээр аялгуу эгшиглүүлж уян налархай бүжигчид, уянгалаг хоолойтой дуучид маань ч бас үзэгчдээ уяраан баясгалаа.

DSC06619

DSC06625

DSC06628

DSC06642

DSC06647

DSC06655

DSC06660

DSC06663

DSC06669

DSC06681

DSC06555

Мөн энэ үеэр Монголын гэрэл зурагчдын зургийн үзэсгэлэнг гаргав. Уг үзэсгэлэн 11-р сарыг дуустал Свитави хотын “Фабрика” соёлын төв дээр олонд нээлттэй байх болно.

“Свитап” үйлдвэрт ажилладаг 30 гаруй монголчууд маань нэгэн үдшийг ийнхүү эх орондоо байгаа мэт өнгөрөөж эх орноороо бахархах сэтгэлээ чехүүдэд түгээсэн үнэхээр сайхан үйл явдал боллоо. Та нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж амьдрал тань тэгш, ажил үйлс тань өөдрөг байхыг ерөөе.


 Б. Мянганбаяр




Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй