Супер Феликс

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-10-15

Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер гэгч өнгөрсөн бүтэн сайн өдөр дэлхийн агаар мандлаас гадагш 39045 км-ээс буюу сансраас тусгай өмсгөл болон шүхрийн тусламжтайгаар дэлхий руу чөлөөт уналт хийн амжилттай эх дэлхийдээ газардлаа.

Red-Bull-Stratos-Balloon-compared-to-the-Statue-of-Liberty-1-640x370

Феликс Баумгартнер энэ буултыг хийхийн тулд бүтэн таван жил судалгаа явуулж, туршилт хийсэн байна. Түүний чөлөөт уналтын ажиллагааны багт мэргэжлийн эмч, сансар судлаач, цаг уурч, гал сөнөөгч гээд олон хүн ажиллажээ. Түүний ашиглах сансрын өмсгөл нь сансрын нисэгчдийнхээс нэлээд ялгаатай бөгөөд шүхрээр үсрэхэд зориулан тусгайлан хийсэн байна. Зөвхөн өмсгөлд 125 мянган фунт стерлинг зарцуулжээ. Харин түүний асар том шүхрийг маш бат бөх материалаар хийсэн ба 150 мянган ам.долларын өртөгтэй аж.  Феликс Баумгартнерийн энэ бүх зардлыг Австрийн “Red Bull” эрч хүчийн ундааг үйлдвэрлэдэг “Red Bull GmbH” компаниас санхүүжүүлсэн аж. 

felix-leap-2

Red-Bull-Stratos-Felix-Baumgartner-1

felix-baumgartner-

Феликс Баумгартнер эх дэлхийдээ газардсаныхаа дараа “Тэр дээрээс дэлхий маш өчүүхэн зүйл шиг харагдсан. Би тэр үед дэлхийн дээд амжилт, шинжлэх ухааны шинэ нээлтийн тухай биш зөвхөн амьд үлдэх байгаа даа л гэж бодсон. Та нар үүнийг мэдэрч үзээгүй болохоор тайлбарлахад хэцүү байна” хэмээн ярьжээ. 

Тооны хэлээр:

Феликсийн туулсан зам-39,045 км
Феликсийн хурд-1342 км/цаг
Дэлхийд ирсэн хугацаа: 04:19 сек
Түүний малгайны жин: 3,6 кг

super+jump

Дээд амжилт:

Феликс дууны хурдыг давсан чөлөөт уналт хийснээрээ дэлхийд дөрвөн дээд амжилт тогтоожээ. 
1.  Агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт гарсан.
2. 
Агаар мандлаас дээш хамгийн өндрөөс буусан.
3. 
Чөлөөт уналтаар дууны хурдыг давсан. 
4. 
Агаар мандалд хамгийн удаан тэссэн. 

YOUTUBE: Феликс Баумгартнерийн сансраас чөлөөт уналт хийн, дэлхий дээр газардах үеийн бичлэгийг нэгхэн өдрийн дотор нийт 8 сая удаа үзсэн байна. Мөн түүний газардах үеийн бичлэгийг дэлхийн 50 оронд телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. 


FACEBOOK: Түүнийг үсрэлт хийж буй зураг 40 хүрэхгүй минутын дотор 29 мянга гаруй удаа зураг хуулагдаж,  216 сая “like” авчээ. Дээд амжилтын эзэн болсон баатарлаг залуугийн зургууд 10 мянга гаруй сэтгэгдэл хүлээн авсан байна. 


TWITTER: Түүний чөлөөт уналтын тухай мэдээ жиргээчдийн дунд “хит” болж байна. 




Сэтгэгдэл бичих