Шинэ хууль тогтоомжийн мэдээлэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-04-21

Компанийг цахимаар бүртгүүлэх боломж бүрдлээ.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн та өөрийн гэсэн хуримтлал бүрдүүлж Монгол улсдаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр Компани байгуулах гэж байгаа бол дараах мэдээллийг таньд хүргүүлж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015.1.29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

            Уг хуулиар компанийг цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн та компани байгуулж, бүртгүүлэх шаардлага гарвал Улсын бүртгэлийн газрын burtgel.mn, burtgel.gov.mn цахим хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Компани нь олон гишүүнтэй болон ганц гишүүнтэй гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд компанийг гадаадын иргэн болон хуулийн этгээдтэй хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулж болно.

Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах бол хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулахаар хуульчилсан байна.

            Компанийг бүртгүүлэхийн тулд:

1.Компанийхаа оноосон нэрийг сонгож, баталгаажуулах;

2.Өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангах шаардлагатай.

Дээрх асуудлаар Legalinfo.mn цахим хаягаас дараах хууль, журамтай танилцаарай:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (УИХ-аас 2015.1.29-ний өдөр баталсан);

2.”Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам” (Хууль зүйн сайдын 2015.2.27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар баталсан);

3.”Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам” (Хууль зүйн сайдын 2015.2.27-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан);

Мөн шаардлагатай тохиолдолд Компани байгуулахдаа Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бүртгүүлэх хууль зүйн үйлчилгээг манай хуулийн фирм үзүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг LB Partners Facebook хуудас болон дараах утсаар холбогдож лавлаарай.

Утас: 11-330963, 070-7574-8564, 9100-8171, 9819-4644

 

 Та нийгмийн даатгалын шимтгэлээ итгэмжлэлээр төлж болно.

Иргэдэд тохиолдож болох олон эрсдэлээс хамгаалах, тэдний аюулгүй амьдралын баталгааг хангахын төлөө даатгал оршдог. Өөрөөр хэлбэл даатгуулагч-иргэн өндөр насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болох цаашилбал даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст тэтгэвэр, тэтгэмжээр нөхөх үйл ажиллагааг нийгмийн даатгал гэдэг.

Энэ зорилгоор даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлдөг. Энэ шимтгэл нь нийт цалингийн 10%-д тооцогдон төлөгддөг бөгөөд 10%-ийн шимтгэл нь ямар даатгалын төрөлд хэдэн хувиар төлөгдөж байгааг үзүүлбэл:


Дээрх асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуульд 2015.1.30-ны хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийг 2015.7.01-ний өдрөөс мөрдөнө.

Өмнө нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5%-иар бодож нэмэгдэл олгож байсан бол хуулийн өөрчлөлтөөр “2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгохоор боллоо.

Хэрэв Та эх орондоо хөдөлмөр эрхэлж байхдаа төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл гадаадад ажиллаж, амьдрах болсноор тасалдсан бол Иргэний хуульд зааснаар буюу итгэмжлэлээр төлөх хууль зүйн боломж байдаг.

Нийгмийн даатгалын салшгүй хэсэг бол эрүүл мэндийн даатгал болдог. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг УИХ-аас 2015.1.29-ний өдөр шинэчлэн баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээг авах шаардлага гарвал төлбөрийг иргэн 100% хариуцдаг. Энэ тохиолдолд тухайн иргэн зардлын эрсдэлд орохгүйн тулд тусгай зөвшөөрөл бүхий хувийн өмчийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж сайн дурын үндсэн дээр эрүүл мэндийн нэмэлт даатгал хийж болохоор хуульчиллаа.

Та төлж байгаа татвар, хураамж, төлбөрөө хянах боломжтой  боллоо.

Татвар төлөгчид төлсөн татвар, хураамж, төлбөрийнхөө зарцуулалтыг эргэж хянах боломжийг бүрдүүлсэн Шилэн дансны хуулийг Улсын Их Хурлаас 2014.7.01-ний хуулиар баталлаа.

Байгууллагууд иргэдэд шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд шилэн данс цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх, тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх, мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжоор хангах үүрэг хүлээлээ.

Иймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд Та бүхэн төлж байгаа төлбөрөө нийгмийн даатгалын сангаас онлайн хэлбэрээр хянах боломжтой боллоо.

                



Сэтгэгдэл бичих