Сайн дураараа буцахад туслах хөтөлбөр

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-12-15

Banner+IMO 

Cайн дураар буцах хөтөлбөр болох өөрийн эх орон руугаа албан ёсоор, сайн дураар буцахад туслах зорилготой хүмүүнлэгийн хөтөлбөрийг ашиглаарай

Олон улсын шилжин суурших асуудал хариуцсан байгууллага (IOM)

таны Чех улс дахь байдал, асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгоно. Зөвөлгөө өгөх үйлчилгээ үнэ төлбөргүй.

Хэрвээ та хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн бол бид танд буцах үед шаардлагатай бичиг баримттай болох мөн хамгийн тохиромжтой байдлаар нутаг руугаа буцахад тань туслана. Бүх үйлчилгээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. Таныг нутаг руугаа буцаж байгаа тухай Чехийн болоод танай орны аль ч цагдаагийн байгууллагад „IOM“мэдэгдэхгүй.

Санхүүгийн тэтгэлэг

Танд онгоцны зардалаар туслахаас гадна буцаж очсоныхоо дараа таны эх оронд хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. Хөтөлбөрийн нөхцөл нь цаг хугацаа, орон зайнаас шалтгаалаад ялгаатай байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг „IOM” байгууллагаас авна уу.

 

!!! НЭН ЧУХАЛ!!!

 Манай бүх үйлчилгээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Бүх зардалыг ЧУ-н засгийн газар, Европын холбооноос санхүүжүүлдэг.

ЗУУЧЛАГЧ ГЭХ ХҮМҮҮСТ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ!

 



 Бидэнтэй шууд холбогдоорой:

 

IOM Mezinárodní organizace pro migraci
Олон улсын шилжин суурших асуудал хариуцсан байгууллага

Argentinská 38
170 00 Praha 7

tel.: 233 370 160, 775 89 5710

Banner+IMO+logo



Сэтгэгдэл бичих