С. Ганбаатар уриалж байна

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-11-03
ganbaatar

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компаний 71:29  гэсэн сурталчилгааг үндэслэлгүй, худал хэмээн үзэж, сурталчилгааны самбар болгоны тоогоор, адил үсгийн хэмжээгээр Монголын ард түмнээс уучлал гуйхыг  хүсч өнгөрсөн сарын 10-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл  лхагва гарагт , “Таныг  Монголын ард иргэдийг төлөөлөх эрхгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзав” гэсэн хариуг Сүхбаатар дүүргийн шүүхээс С.Ганбаатар гишүүнд ирүүлжээ.

Тиймээс С.Ганбаатар гишүүн Монголын ард түмнийг төлөөлөх эрх болох итгэмжлэл авах кампанит ажлаа эхлүүлж байгаа аж. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр, Бид дахин нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн Оюутолгойн гэрээг засахын тулд Монголын ард түмнийг төлөөлөх эрх болох итгэмжлэл авах кампанит ажлаа эхлүүлж байна. Олон нийтээс гарын үсэг цуглуулахаас гадна цахим хуудсууд, ganbaatar_sain@yahoo.com  хаягаар, захидал шуудангаар иргэдийг итгэмжлэлээ илгээхийг уриалж байна. Хэрвээ үнэхээр л Монгол Улсын хувь 71 юм бол үүнийгээ гэрээндээ тусгая. Тэгвэл би энэ Оюутолгойн талаар дахин ярихгүй гэдгээ хэлмээр байна гэсэн юм.

Түүнчлэн сүүлийн үед Оюутолгой компани нь үндэслэл, нотолгоо нь ил тод биш 1,058,226,585,000 төгрөгний татвар, төлбөр, хураамжны талаар их сурталчлах болсон тул энэ асуудлаар ирэх долоо хоногт мэдээлэл хийх бөгөөд энэ сарын 7-нд УИХ-ын дэд дарга С.Баярцогттой мэтгэлцэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн юм. 


Эх сурвалж: www.gogo.mn



Сэтгэгдэл бичих