‎"Прагийн музейн шөнө-2012"

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-04
2012 оны 6-р сарын 9-н буюу энэ долоо хоногийн хагас сайн өдрийн оройн 19:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл "Прагийн музейн шөнө" арга хэмжээ 9 дэх жилдээ болох гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Праг хотын музей болон галерейнууд зочиддоо өөрсдийн үүд хаалгаа ердийн бус цагаар буюу шөнийн цагаар үнэгүй нээх гэж байна. 

Өмнөх жилүүдийнхээс хамгийн их буюу нийтдээ 39 байгууллага оролцож байгаа нь энэ жилийн арга хэмжээний нэгэн онцлог юм. Түүнчлэн Праг хотын нийтийн тээврийн газар энэхүү сайхан боловч богинохон шөнө танд аль болох олон музей үзүүлэхийн тулд тусгай линкийн автобусуудыг үнэгүй явуулах аж. Та бүхэн албан ёсны вэбсайтаар зочлон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, ямар маршрутаар ямар музей, галерей үзэхээ эртхэн төлөвлөөрэй. :) 

PMN

Энд дарж албан ёсны вэбсайт руу орно уу. 


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй