Прага хотын эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-02-12
Цаг хугацаа. Энэ бол хүнд байгаа хамгийн үнэт зүйл. Хүний амьдрал хоромоор хэмжигдэн шийдвэрлэгдэх үе тохиолдоно. Яг л сүүлийн хэдэн ширхэг нь дээрээсээ доошоо юүлэгдэн дуусах гэж буй элсэн цагтай зүйрлэж болмоор. Дуусахаас өмнө амжиж эргүүлэх хэрэгтэй. Харин энэхүү эгзэгтэй мөчид хажууд тань: Амьсгалаад байгаарай, амьдарна шүү, өнөөдөр сүүлчийн өдөр биш шүү хэмээн хашгиран тэрхүү элсэн цагийг эргүүлэх гэж тэмцэж буй хүмүүсийн нэг бол эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээнийхэн юм. 

Жишээлбэл, зүрхний ховдолын фибрилляци. Зүрхний хэмнэл алдагдаж, ховдол “замбараагүй” олон удаа агшиснаас болж зүрх цусыг гол судас руу шахах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа болино. Аль болох богино хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Дээр зүйрлэсэнтэй адил элсэн цаг явж эхэлнэ гэсэн үг. Цаг явахын хэрээр амь аврагдах “шанс” төдий чинээгээрээ хорогдоно. Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээний чанарыг шалгадаг нэг хэмжүүр бол ийм байдлаар “клиник үхэл”-д орсон хүмүүсийн хэдийнх нь амийг аварч чадав аа гэдэг үзүүлэлт. 

Прага хотын эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага 2013 онд зүрхний ховдолын фибрилляцид орсон нийт 159 дуудлага хүлээж авсанаас 81 (50,1%) хүний амийг аварч чадсан байна. Энэ бол нэлээн өндөр үзүүлэлт юм. Минут тутамд амь аврагдах магадлал 10-15%-иар багасч байдаг гэхээр ямар богино хугацаанд дуудлага өгсөн газарт очих шаардлагатай байдгийг ойлгож байгаа байх. 

Прага хот бол 1 сая хол давсан оршин суугчидтай. Замын бөглөө, зам засвар гээд том хотод байдаг асуудлууд мэдээж байгаа. Түүнээс гадна өдөр болгон дунджаар 300 гаруй дуудлаганд гарч эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлнэ. Яаралтай тусламжийн тэрэг диспетчерээс дуудлага авсанаас хойш 20 минутын дотор очих ёстой гэж хуулиндаа тусгасан гэсэн ч Прагын “түргэнийхэн”-д дунджаар 7 минут хангалттай байдаг байна.

Дээрх баримтуудаас нэг асуулт урган гарч ирж байна. Яаж ийм хурдан бөгөөд мэргэжлийн түвшин сэргээн амилуулах ажиллаагаа явуулдаг юм бол? Хариулт энгийн, нээх үл тайлагдам нууц гээд байх юм байхгүй. Маш нарийн тооцоолон зохион байгуулсан систем, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчин, мэдээж иргэдийн ухамсартай бөгөөд идэвхтэй оролцоо. 

Та бүхэнд дээр дурдсан давуу талуудын талаар товч мэдээлэл хүргэхийг хүсч байна. 

zzs+praha+2
Диспетчер ганцхан дуудлага авахаас гадна маш олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Мөн дуудлага өгсөн хүнтэй хамтран хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх талаар утсаар зааварчлан хүний амийг бас аврана. 

zzs+praha+8
Прагын яаралтай тусламжийнханд тухайн нөхцөл байдалд тохирох төрөл бүрийн "түргэний тэрэг" байна. 

zzs+praha+6
Ихэнх дуудлаганд энэхүү түргэний тэрэг явна. Өвчтөнг зөөвөрлөх боломжтой. Мэдээж шаардлагатай бүх багаж төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. 

zzs+praha+13
Энэхүү Бензээр эмч явна. Өвчтөн тээвэрлэх зориулалттай түргэний тэргийг бодвол илүү хурдан, мөн манёвр сайтай тул дуудлага өгсөн газар арай эрт очих боломжтой. 

zzs+praha+5
Энэ SMART электрон машин нь бөглөрөл ихтэй хотын хэсэгт тун тохиромжтой. 

zzs+praha+14
Бартаат замаар ч гэсэн явна гэнэ шүү

zzs+praha+11
Өвчтөнг зөвхөн газраар тээвэрлэхээс гадна мөн агаараар зөөнө. 

zzs+praha+10
За энэ их янзын эд. Голем гэдэг нэртэй. Олон хүнийг хамарсан золгүй явдал боллоо гэвэл энэхүү ачааны машин задран жижиг хэмжээний "эмнэлэг" үүсч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шууд үзүүлэх боломжтой.
 

Энэ бүх текник тоног төхөөрөмжөөс гадна иргэдийн оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэж байдгийг онцлох хэрэгтэй. Ядаж түргэний тэрэг ирж байхад бүх машинууд зам чөлөөлөх үүрэгтэй. Хэрэв чөлөөлөхгүй, саад учруулсан тохиолдолд жолооч торгуулна. 

Улаанбаатар ч гэсэн удахгүй хүнээ аврах сайхан системтэй болно гэдэгт итгэж байна. 


Сэтгэгдэл бичих