Прага хотын эмч нар цоо шинэ аргаар зүрхний мэс засал хийлээ

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-03-28
Hybridn%25C3%25AD+operace
Өвчтөндөө аль болох бага ачаалал өгдөг эмчилгээний аргыг илүү боловсронгуй болгох нь 21-р зууны анагаах ухаан хөгжлийн гол чиглэлүүдийн нэг юм. Энэхүү зорилгын хүрээнд Прага хотын Хомолцэ дэхь эмнэлгийн эмч нар “хосмог мэс засал” хэмээн нэрлэх нэгэн шинэ аргыг зүрхний зүүн тосгуурын цүлхэнтэй өвчтөнд амжилттай ашиглалаа. 

Зүрхний болон зүрхний мэс заслын эмч нар хамтарч хийдэг тул hybrid operation буюу хосмог мэс засал гэж нэрлэсэн аж. Энэхүү мэс заслыг одоогийн байдлаар дэлхий дээр 5 өвчтөнд хийгээд байгаагаас 4 нь уг эмнэлэгт хийгдсэн юм. 

Zurhnii+tsulhen

Зүүн тосгуурын цүлхэн нь зүрхний шигдээснээс болж үүсдэг. Зүрхний титэм судас бөглөрснөөс шигдээс (инфаркт) үүсдэг бөгөөд энэ үед түүгээр тэжээгддэг зүрхний булчинлаг давхаргад (миокардад) хүчилтөрөгчийн хомсдол үүсэн улмаар үхжиж эхэлнэ. Энэхүү үхэжсэн зүрхний эд “сорви болон эдгэрдэг”. Гараа зүссэний дараа эдгэрэхдээ сорви болдогтой жишиж болох юм. Сорви нь ямар ч булчинлаг эд эс агуулаагүй тул цүнхийнэ. Мөн зүрхний үйл ажиллагааны чадвар алдагдан зүрхний дутагдал үүсэх гол нөхцөл болдог. 

Зүрхний цүлхэнг засах олон төрлийн мэс заслын аргууд байдаг. Гэхдээ ихэнх мэс засал нв “задгай зүрхэн” дээр буюу заавал цээжний хөндийг нээн, биеийн гадуурх цусны эргэлтийн системд холбох шаардлагатай байдаг. Харин хосмог мэс заслын арга нь 2 өөр мэргэжлийн эмч гүйцэтгэхээс гадна “цохилж буй зүрхэн” дээр хийдгээрээ өвчтөнд тун “ээлтэй” юм. 

Энэхүү мэс заслын аргын гол зарчмыг та бүхэнд тайлбарлахыг хичээе. Зүрхний мэс засалч хавирганы хооронд зүсэлт хийж, тусгай утастай зүүг зүрхний зүүн тосгуур руу чиглүүлэн оруулна. Тэндээсээ тосгуур хоорондын тавславчийг нэвтлэн баруун тосгуурт хүрнэ. Харин энэ үед зүрхний эмч хүзүүний вений судас руу углуурга маягын хэлбэртэй тусгай утсыг оруулна. Рентген хяналтан дор баруун ховдол, цаашлаад баруун тосгуурт хүрнэ. Энд 2 эмч “уулзалдана”. Зүрхний мэс засалчийн байрлуулсан баруун тосгуурт байгаа утсыг зүрхний эмч “углуургадан” авч, баруун ховдолоор буцан  хүзүүний венийн судсаар гарч ирнэ. Эцсийн үр дүнд хавирганы дундуур оруулсан утас зүүн тосгуур, тосгуур хоорондын таславч, баруун тосгуур, баруун ховдол, дээд хөндийн венээр дамжин хүзүүгээр гарч ирнэ гэсэн үг. Энэхүү процессийг 2-3 удаа давтан хийнэ. Дараа нь зүрхэн дундуур явж буй нөгөө утасны хоёр захаас нь зангуу хэлбэрийн тусгай бэхлэгч оруулна. Бэхлэгчээ утасны 2 талаас нь аажмаар ахиулан ойртуулна. Эцсийн үр дүнд хавирган талаас ирж буй нэг бэхлэгч зүүн тосгуурын гадна талд, хүзүү талаас ирэх нөгөө бэхлэгч тосгуур хоорондын таславчийн харалдаа ирж зүрхний цүлхэнг шахаж өгнө. Бүх бэхлэгчүүдийг байрлу
улж дууссаны дараа утаснуудыг татан авна. 

Мэс заслын энэхүү аргын үр дүнд цүлхэнгийн хэмжээ багасч, цусыг шахах зүрхний үйл ажиллагаа сайжрахаас гадна үл анзаарагдам хоёр шархнаас өөр хүндрэлгүйгээр өвчтөн эмнэлгээс харьцангуй эрт гэртээ харих боломжтой юм.  


Сэтгэгдэл бичих