Пардубицэ хот-Олон улсын долоо хоногийн үйл ажиллагаа

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-15
Пардубицэ хотноо 2012.5.10 - 2012.5.18-нд 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй Олон улсын долоо хоногийн үйл ажиллагаанд урлаг соёл, спорт олон түмний олон сонирхолтой ажлууд гадаадын олон орны иргэдийг хамран явагдаж байна. 2012 оны 5-р сарын 12-нд зохиогдсон спорт өдөрлөгийн үеэр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнүүд зохиогдож Чех, Словак, Монгол, Ангол, Конго, Казакстан, Вьетнам улсын багууд оролцон хүчээ сорьлоо. Монголчууд маань Пардубицээс болон Млада Болэслав хотоос тус бүр нэг баг гарган сагсан бөмбөгийн төрлөөр уг өдөрлөгт оролцлоо. Тэмцээнд Чехийн 4 баг, нийт 6 баг өрсөлдөв. Тойргоор тоглосон уг тэмцээнд Млада Болэслав хотын монголчууд маань 3-р байр эзлэн цом, шагнал гардан авлаа. Эх орныхоо нэрийг гарган, өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолт үзүүлж үзэгчдийг баясгасан Монголчууддаа халуун баяр хүргэж ажил амьдралд нь их амжилтыг хүсэн ерөөе. 

Б. Мянганбаяр
IMG_4711

IMG_4675

IMG_4770

IMG_4819

IMG_4840

IMG_4914

IMG_4950

IMG_4995

IMG_5065

IMG_5101

IMG_5191

IMG_5210

IMG_5227

IMG_5233

IMG_5234

IMG_5235

IMG_5252

IMG_5267

IMG_5395

IMG_5421


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй