Өндөгний баяр

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-04-01

velikonoce
Өнөөдөр Чех болон бусад христос шажинтан улсад Христос дахин мэндэлсний баяр буюу Өндөгний баяр болж байна. Товчхон тайлбарлавал, Христосыг Баасан гарагт цовдлон зовоож хороосны дараа 3 дахь өдрөө буюу Даваа гарагт дахин шинээр төрөн мөнхийн хутгийг олсон гэсэн домгоор уг баярыг тэмдэглэцгээдэг. Тиймээс жил бүрийн 3-р сарын 23-наас 4-р сарын 26-ны хооронд эхний тэргэл сартай Даваа гараг буюу манайхныхаар бол шинийн 15-ны сарнаар тохиолдуулан Христос дахин мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. 

Энэ жил энэ даваа гараг нь 4-р сарын 1-нд болж байна. Шүтлэгтэй хүмүүс нь сүм хийдэд очиж мөргөл үйлдэж номын дуу сонсдог.
Энэ баярын гол бэлэг тэмдэг нь: Кристосыг харгис хэрцгийгээр хэрээст цовдлон тамласныг санан дурсах утгаар ХЭРЭЭС, жүүдүүд болон бусад ард түмнийхээр бол Христос нь хүн төрөлхтний золиосонд гарсан тахилын хонь мэт байсан гэсэн утгаар ХОНЬ, шинэ амьдралын бэлэг тэмдэг болгож ӨНДӨГ, хавар ирж хамаг амьтан үржин төлжихийн билэг тэмдэг ТУУЛАЙ, ДЭГДЭЭХЭЙ зэрэг байдаг. 

Чехэд даваа гарагийн өглөөнөөс эхлэн эрчүүд, хөвгүүд нь гурамслан сүлжээд туузаар чимсэн саваа мод барьж охидууд хүүхнүүдтэй айлуудаар яван Өндөгний баяртай холбоотой дуу шүлэг дуулан өгч, охид бүсгүйчүүдийн өгзгийг ороолгох дүр үзүүлнэ. Үүний учир нь тэр жилдээ охид хүүхнүүд маань эрүүл саруул байж үр хүүхэд төрүүлж байхыг бэлэгддэг гэнэ. Өгзгөө ороолгуулж барцдаа арилгуулсан охид хариуд нь эрчүүддээ гоёж будаж чимэглэсэн өндөг, бусад амттанг барьдаг. 

Тэмдэглэдэг хүмүүст бүгдэд нь Өндөгний баярын мэнд хүргэе. 

Б. Мянганбаяр



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй