Олон улсын долоо хоногийн үйл ажиллагаа - яармаг худалдаа

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-19

Пардубицэ хотноо 2012.05.10-2012.05.18-ны хооронд Олон үндэстний долоо хоногийн үйл ажиллагаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Та бүхэнд спорт өдөрлөгийн талаарх фото мэдээллийг хүргэсэн байгаа билээ. 5 сарын 18-нд Пардубицэ хотын төв талбайд олон үндэстэн улсын яармаг худалдаа боллоо. Монголоос гадна Хятад, Индонез, Уганда, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг олон улс үндэстэн өөр өөрсдийн онцлогийг үзүүлсэн мухлаг майхануудыг барьсан байсан бөгөөд мөн өөрсдийн урлаг, соёлын өвөрмөц сонирхолтой үзүүлбэрийг яармагт зочлогдод толилууллаа. "Дүнжингарав" хамтлагийн тоглосон Монгол бүжиг, дуу, морин хуурын эгшиг хотын төв талбайд болж буй яармагт зочлогчдыг бүгдий нь уяраан бишрүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцон эх орноо сурталчилахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархалаа илэрхийлж, ажил амьдралд нь аз жаргал, амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.  

IMG_0235


IMG_0228

IMG_0230

IMG_0232

IMG_0236

IMG_0238

IMG_0239

IMG_0240

IMG_0241

IMG_0243




Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй