НАСА-ийн эрдэмтэд: 2012 онд Дэлхий сөнөхгүй

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-12-07

Урьдчилсан олон таамаг, онол гарсан ч 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий сөнөхгүй гэж АНУ-ын агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн (НАСА) эрдэмтэд итгэлтэй байна.

NASA_logo.svg

Та бүхэнд НАСА-гийн цахим хуудсанд гарсан мэдээллийг бүрэн эхээр орчуулан хүргэж байна.

Асуулт(А): Олон интернет сайтууд 2012 оны 12 сард дэлхий сөнөнө гэж бичиж байна. 2012 онд Дэлхийд ямар нэгэн аюул тулгараад байгаа юу?

Хариулт(Х): 2012 онд Дэлхий сөнөхгүй. Манай гараг 4 тэрбум гаруй жилийн турш хэвийн байна. Нэр хүндтэй эрдэмтэд хүртэл 2012 онд Дэлхийд ямар нэгэн аюул тулгараагүйг мэдэж байгаа.

А: Тэгвэл 2012 онд Дэлхий сүйрнэ гэдэг энэ таамаглал хаанаас гарсан юм бэ?

Х: Сүмерүүдийн нээсэн гэх Нибирү гараг Дэлхийтэй мөргөлдөнө гэсэн домгоос улбаатай. Уул нь энэ үйл явдал 2003 оны 5-н сард болно хэмээж байсан ч тэр өдөр юу ч болоогүй. Тиймээс ертөнцийн төгсгөлийг хойшлуулж, эртний Маяачуудын календар 2012 онд дуусах гэж байгаатай холбон тайлбарлах болсон.

maya+calendar

А: Маяачуудын календар 2012 онд дуусч байгаа юм уу?

Х: Таны гал тогооны өрөөний ханан дээр өлгөөтэй буй календар 12 сарын 31 гээд цааш үргэлжилдэггүйтэй адил 2012 оны 12 сарын 21-нд Маяачуудын удаан тооллогын календарын нэг тойрог дуусч байгаа. Гэхдээ шинэ календар тань 1 сарын 1-нээс дахин эхэлдэгтэй адил Маяачуудын календарын шинэ тойрог дахин эхлэн үргэлжлэх болно.

 galaxy

А: 12 сарын 23-наас 25-ны хооронд “түнэр харанхуй” болно гэж НАСА үзэж байгаа юу?

Х: Ёстой үгүй. НАСА байтугай бусад шинжлэх ухааны хүрээлэнгүүд ийм түнэр харанхуй болно гэж үзэхгүй байна. Энэхүү таамаг замбуулин ертөнц нэг шугам дээр давхацнаас түнэр харанхуй болно гэсэн ташаа мэдээлэл дээр суурилсан байна. Тийм ямар ч давхцалт болохгүй.

А: Гаригууд нэг шугамд давхцаж дэлхийд аюул учруулах уу?

Х: Гаригуудын давхцал ойрын хэдэн арван жилдээ болохгүй. Болсон ч гэсэн Дэлхийд учруулах нөлөө нь ач холбогдол маш бага. Жишээлбэл, ийм давхцал 1962 онд болсон, мөн 1982, 2000 онуудад болсон. Жил болгоны 12 сард Дэлхий болон Нар сүүн замын төвтэй бараг нэг шугамд давхацдаг. Гэхдээ энэ бол ямар нэгэн хор хөнөөлгүй жил болгон давтагддаг үйл явдал.

 eris

А: Нибиру, Икс-гараг (Planet-X) эсвэл Эрис гэсэн одой гараг ойрхон ирчихээд өргөн хэмжээний сүйрэл үүсгэх гэж байгаа гэх юм. Ийм аюул Дэлхийд тулгараад байгаа юу?

Х: Нибиру, өөр юу байдаг юм бүгдээрээ Интернетийн хуурамч мэдээллүүд. Ямар ч баримтанд тулгуурлаагүй. Нибиру, Икс-гараг жинхэнэ, Дэлхийтэй мөргөлдөх гэж байгаа гэж бодъё л доо. Тэгвэл тэр талаар сансар судлаачид дор хаяж 10-аад жилийн өмнө мэдчих байсан.Мөн хэрэв тийм байсан бол одоо энгийн нүдээр ч харагдахуйц байх ёстой. Тийм болохоор эдгээр төсөөллийн гарагууд байдаггүй.
Эрис бол бодит. Гэхдээ нарны аймгийн 9 дэхь гараг болох Дэлхий вантай одой гараг. Дэлхийд хамгийн ойрхон дөхөх зай нь 4 сая бээр
(6,4 сая км)  

Х: Дэлхийн туйлууд өөрчлөгдөх тухай онол байдаг уу? Дэлхийн гадарга богино хугацаанд байран дээрээ 180 градус эргэнэ гэдэг үнэн үү?

А: Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Мөн дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх боломжгүй. Эх газрууд удаан хугацааны турш аажмаар шилжин хөдөлж байдаг.  (жишээ нь: Антрактид тив 100 мянган жилийн өмнө  экваторын ойролцоо байрлаж байгаад аажмаар шилжин одоогийн байранд ирсэн) Гэхдээ энэхүү шилжилт хөдөлгөөн туйлуудын байрлал солигдохтой ямар хамааралгүй.  
Зарим вэбсайтууд соронзон орны туйлын өөрчлөлттэй холбон тайлбарлаж хүмүүсийн толгойг эргүүлж байна. С
оронзон орны туйлууд 400 мянган жилийн хугацаатайгаар өөрчлөгддөг. Гэхдээ энэ нь  дэлхий дээрх амьдралыг  сүйрэлд хүрэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй.  Тэгээд ч соронзон орны өөрчлөлт хамгийн ойрдоо хэдэн мянган жилийн дараа болно гэж эрдэмтэд итгэлтэй байгаа. 

Х: Дэлхийд солирын бороо орох уу?

А: Дэлхий дээр солир болон жижиг солирын хэлтэрхий цөөнгүй унадаг. Гэхдээ дэлхийг сөнөөх хэмжээний том солирын бороо тун ховор тохиолддог. Хамгийн сүүлийн ийм хүчтэй солирын бороо 65 сая жилийн өмнө болсон. Үүний үр дүнд динозаврууд бүрэн устсан. Харин 2012 онд динозавруудыг устгасан шиг хэмжээний томоохон солирын бороо орох магадлал байхгүй. НАСА-гийн сансар судлаачид Дэлхийд ойр буй жижиг хэлтэрхийг унахаас нь өмнө илрүүлэх зорилготой “Сансар хамгаалагч судалгаа” (Spaceguard Survey) гэсэн нэртэй судалгаа явуулдаг.


Х: 2012 онд наран дээр дэлхийд аюул учруулах асар том шуурга болох уу?

А: Нарны идэвхижилийн улмаас наран дээр шуурга болдог. Энэхүү нарны идэвхижил тогтмол хугацаанд  адил давтамжтай явагддаг. Хамгийн өндөр идэвхижил  ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог. Өндөр идэвхижлийн үед зарим тохиолдолд хиймэл  дагуулын холбоо тасрах  зэрэг үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ инженерүүд нарны шуургаас хамгаалах төхөөрөмжийг бүтээх тал дээр ажиллаж байгаа. Нарны дараачийн өндөр идэвхижил  2012-2014 оны хооронд тохиох боловч дэлхийг сүйрэлд хүргэх хэмжээнд нөлөөлөхгүй.

globe_west_2048

Х: НАСА-гийн эрдэмтэд дэлхий сөнөхгүй гэдгийг баталж байна уу?

А: Тиймээ.  Дэлхий сөнөх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч баримт, нотолгоо байхгүй. Шинжлэх ухаан хаана байна? Баримт хаана байна? Энэ тухай зөвхөн үлгэр домог, кино, интернэт, дам ярианд л бий. Мөн 2012 оны 12 сард ер бусын ямар нэгэн үзэгдэл болно гэсэн ямар ч шинжлэх ухааны баримт таамаглал алга. 

Эх сурвалж: http://www.nasa.gov/topics/earth/features/2012.html



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог