Наадам - Česká Lípa

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-07-12

Их Монгол улс байгуулагдсаны 806, ардын хувьсгалын 91 жилийн үндэсний их баяр наадам ČESKÁ LÍPA суманд 2012 оны 7-р сарын 7-нд боллоо.

Česká Lípa-гийнхан анх удаа наадам зохион байгуулсан бөгөөд хүүхдээ оролцоолон тоолбол нийтдээ 250 орчим хүн хүрэлцэн ирэв. Нар хур тэгширсэн тэрхүү өдөр манай сумынхан цомхон хүрээнд ч гэсэн дэнж хотойтол сайхан наадамлалаа.

Бөхийн барилдаанаас гадна шагайн харваа, мөн морин уралдааныг билгэдэн хүүхдийн гүйлтийн уралдааныг тус тус зохион байгуулсан юм. Хүчит 32 бөх барилдсанаас аймгийн начин Цэрэнпунцаг түрүүлж, сумын начин Ганбаяр үзүүрлэсэн бол шагай харваанд 4-н баг оролцосноос Энхбаяр ахлагчтай “Blansko“ баг түрүүлж, 2-р байранд Баяраа ахлагчтай “Česká Lípa“ баг аман хүзүүдэн Цоож ахлагчтай “Litoměřice“ баг 3-р орсон байна. Хурдан даага буюу эрэгтэй хүүхдийн гүйлтийн уралдаанд Г. Баянбат түрүүлсэн бол энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Э. Жонон хурдалсан байна. Эмэгтэй хүүхдийн уралдаанд Сэлэнгээ охин түрүүлж, баян ходоод Г. Анар орсон байна.

Нийт Монголчууддаа Монгол төрийнхөө их баяртаа түүх уламжлал, дэг жаягийг баримтлан цэнгэн баясаж, бөх нь босоо, сум нь мэргэн, хүлэг хурдан байж дэнж хотойтол сайхан наадахыг хүсье.

 

 ČESKÁ LÍPA хотынхон

DSC05915

DSC05920

DSCN5731

DSC05921

DSC05933

DSC05934

DSC05935

DSCN5758

DSCN5727

DSCN5709

DSCN5712

DSCN5714

DSC05922

DSC05936

DSC05924

DSCN5696

DSCN5756

DSC05939

DSC05943

DSC05950

DSC05958

DSC05961

DSC05964




Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй