МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-05-08

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд оролцон саналаа өгөх боломжтой боллоо.

Сонгуулийн санал хураалт 6-р сарын 14-16-ны өдрүүдэд Прага дахь ЭСЯ-ны байранд явагдана.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэдийн бүртгэлийг 2013 оны 5-р сарын 5-ны өдрөөс эхлэн 5-р сарын 29-ний өдрийг дуустал тус ЭСЯ-ны байранд явуулах юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэд ЭСЯ-нд биеэр хүрэлцэн ирж эсвэл www.monembassy.cz, www.terguulegch.com, www.monnet.cz цахим хуудсуудад байгаа сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг татан авч бөглөөд шуудангаар эсвэл ЭСЯ-ны факс, э-майл хаягаар ирүүлж бүртгүүлнэ.

Бүртгэлийг ирүүлэх хаяг:

ЭСЯ-ны факсын дугаар: +420 224 314 827

э-майл хаяг: prague@emongolia.eu

Шуудангийн хаяг: Velvyslanectví Mongolska

Na Marně 5,

160 00 Praha 6


Жич: Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 224 311 198, 775 874 303, 775 874 222, 775 895 673 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авч болно



БНЧУ-Д ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТА БҮХНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХИЙН ХАМТ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРЛАН БИЕЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.




СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС


ПРАГА ХОТ


2013 оны 5-р сарын 2-ны өдөр



БҮРТГЭЛИЙН МАЯГТ ТАТАХ

ХОЛБООС1

ХОЛБООС2



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог