Монгол Улсын Төрийн Дуулал

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-26

Монгол Улсын Төрийн Дуулал

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Төрийн дуулал бол төрийн бэлэг тэмдгийн нэгэн бүрдэл бөгөөд Монголын ард түмний эв нэгдэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн илэрхийлэл.

Төрийн дуулалыг төрийн тугийг хүндэтгэн залах ёслол үйлдэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөсний дараа, баярын хурал, цуглаан, ёслолын ажиллагааг нээхэд Монгол Улсын түүхэнд холбогдох болон эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, цогцолборыг нээхэд, радио өргөн нэвтрүүлгийн үндсэн хөтөлбөр эхлэх, төгсөхөд, бүх ард түмний баяр ёслолд зориулсан телевизийн хөтөлбөрийн анхны өдрийн нэвтрүүлэг эхлэх, хууль тогтоомжинд заасан бусад тохиолдолд эгшиглүүлнэ.

Түүнчлэн олон улсын чанартай биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, наадам тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишгийг баримтлан төрийн дуулалыг эгшиглүүлж болдог.

Төрийн дуулалыг найрал, үлээвэр хөгжим, дуу бичлэгийн хэрэгсэл ашиглан эгшиглүүлэх буюу найрал дуу, найрал дуу хөгжим зэрэг бусад хэлбэрээр дуулж хөгжимдөж болно.

Цэргийн анги нэгтгэлд төрийн дуулалыг эгшиглүүлэх журмыг цэргийн дүрмээр зохицуулдаг.

Төрийн дуулалыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх хүн босож хүндэтгэнэ.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлэг тэмдэгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед төрийн сүлд, далбаагаа барих, байрлуулах, мандуулах буюу төрийн дуулалыг эгшиглүүлнэ.



Сэтгэгдэл бичих