Монгол түмний магнай тэнэгэр, хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-02-21
Элэг нэгт Монгол ах дүүсдээ XVII жарны “Баясгалант” хэмээх Усан луу хэмээх сар шинийн мэндийг дэвшүүлье!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Цацал өргөн мялаах өглөө эртийн наран 
Цантаж бууралтсан талыг гэсгээж мандахад 
Цадиг түүхийн сударт нэгэн хуудас нэмэгдэж 
Цагаан сартай золголоо 

Баясгалан хэмээх УСАН ЛУУ жилдээ 
Төрлөөрөө түвшин амгалан 
Элгээрээ энх амгалан 
байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 

-------------------------------------------------------------------------------------------------

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй 

-------------------------------------------------------------------------------------------------

Тохойн чинээ нялхас
Манцуй дүүрэн үнэгчлээд

Тогоонд дэврэх цайны
Нүнжиг тодрон шаргалтаад

Таван хошуу малынхаа
Хишиг буяныг тогтоох

Толбон цэнхэр мэнгэний
Улбаа дамжин залгамжлах

Монгол зон олон минь хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй...


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог