Монголын хөнгөн атлетикийн тамирчдыг танилцуулж байна

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-15

Бат-Очирын Сэр-Од

Ser-Od+BATOCHIR

Бат-Очирын Сэр-Од  1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон. 2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлж, Лондоны марафонд 9-р байр эзэлжээ.

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. (2012 оны 1-р сарын 1-ний байдлаар)

“Виржиниа Лондон” дэлхийд зартай олон улсын марафоны уралдаанд 9-р байр эзлэн, олимпийн А зэрэглэлийн норматив биелүүлэн, монгол тамирчдаас хамгийн анхны олимпийн эрхийг авсан, 2010 оны шилдэг тамирчин.

 

Лувсанлхүндэгийн Отгонбаяр

Otgonbayar+Luwsanlhundev

2004 оны зуны олимп, 2006 оны Азийн тоглолт, 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд маратон гүйлтэд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

2004 оны Атений олимпийн эмэгтэй марафон гүйлтийн тэмцээнд 3:48:42 хугацаатайгаар хамгийн сүүлдэж ирсэн ч гэсэн замын дундаас буцалгүй, шантралгүй ирсэн юм. Барианаас өмнө тэмцээнээ дуусгасан олон тамирчдын дунд тэр үед түрүүлэх найдлагатай гэж яригдаж байсан Английн алдарт Радклиф байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүний талаарх CNN нийтлэлийг эндээс үзэж болно. 

hog+buu+haya



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог