Монголын долоо хоног Парис хотноо

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-28

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна. 

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох. 

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах аж. 

Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм.

Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Ерөнхий зохион байгуулагч: ОТАЗИ[1] Холбоо. 

Болох газар: Франц улс – Парис хот.

1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)

Хаяг: 75013 Парис

65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

 

Мэдээлэл бэлтгэсэн: Р.Гүнба

Илүү дэлгэрэнгүйг: sodonmongol.blogspot.com



[1] ОТАЗИ холбоо нь 2009 оны 09-р сарын 09-ны  өдөр байгуулагдсан бөгөөд Төв ази, нэн ялангуяа Монголын соёлыг дэлхий нийтэд суртачлан таниулах зорилго бүхий ашгийн бус байгууллага болно. 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй