Монголчууд бид дахиад алтан медал авч чадна

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-16

london2012

"Лондон 2012" зуны олимп эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. TERGUULEGCH.com "Бид чадна" гэсэн уриан дор Монгол тамирчдаа дэмжсэн сайн үйлсийн буухиат аяныг эхлүүлж байна. 


Та бүхний амьдралд хэцүү шалгалт шүүлэг өгөх үе тохиолдож байсан нь гарцаагүй. Шалгалтын өдөр ойртох тусам ухаан бодлоо төвлөрүүлнэ гэдэг хамгийн тэвчээр шаардсан мөчүүд болдогтой санал нийлэх байх. Тэр үед итгэл найдвараа гээлгүй, эрч хүчтэй, цог золбоолог байх нь шалгалтаа амжилттай давахын нэгэн үндсэн зарчим билээ. Үүнтэй адил манай Монгол тамирчид ч гэсэн бидэнтэй ялгаа юу байхав, бид ч тэднээс ялгаа бас юу байхав. Тэдэнд ч гэсэн бүгдээрээ "идэвхтэй" оролцоогоороо итгэл найдвар бамбарыг буухиалцгаая. 

Тиймээ, би ч гэсэн Монголчууд дахин алтан медал авахыг хүсч байна. Та ч гэсэн адилхан хүсч байгаа гэдэгт 100% итгэлтэй байна. Тийм учир би өнөөдөр гудамжинд хог хаяхгүй. Яадаг юм, гудамжинд хаягдсан байгаа хог байвал аваад хогийн саванд хийнэ. Үнэхээр шүү!

За тэгээд энэхүү буухиа дэмжиж байгаа бол цааш нь найзууддаа илгээн SHARE хийнэ үү. Баярлалаа.



TERGUULEGCH.com
Нэг чигт
Нэгдмэл хүчээр


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй