Монгол залуу хүний эрмэлзэх есөн зүйл

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-08-12

Zaluuchuud

1.  Би-Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр суурь олно.
2.  Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөгө болгоно.
3.  Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялагийг буй болгоно.
4.  Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож,    ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай, шударга байлгахын төлөө байна.
5.  Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6.  Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагын хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна.
7.  Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч - Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8.  Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай - Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9.  Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч намайг үл дурсана.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог