Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Элчин сайдын яамны ивээл дор Чех-Зүүн Азийн Худалдааны танхимтай хамтран Чехийн Тржэбонь хотод Монгол улсын алдарт хөөмийч Д.Хосбаяр

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-05-11
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Элчин сайдын яамны ивээл дор Чех-Зүүн Азийн Худалдааны танхимтай хамтран Чехийн Тржэбонь хотод Монгол улсын алдарт хөөмийч Д.Хосбаяр, түүний "Hosoo&Transmongolia" хамтлагийн тоглолтыг 2015 оны 5-р сарын 8-ны өдөр Чех улсын Тржэбонь хотноо зохион байгууллаа.  

Дэлхийн 2-р дайн дууссаны баяр Ялалтын өдөр тохиосон тус тоглолтыг Тржэбонь хотын дэд дарга З.Мраз, Азийн соёлын төвийн ерөнхийлөгч М.Клэчка нар хийж үг хэлсэн бөгөөд БНЧУ дахь Монгол улсын Элчин сайдын яамны төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.



Азийн соёлын төвийн ерөнхийлөгч М.Клэчка хэлсэн үгэндээ Монголын Буддын шашинтнуудын Тэргүүн Д.Чойжамц Хамба ламтнаар аравнайлуулан үүд хаалгаа нээсэн Азийн соёлын төв, Буддын шашны галерейд энэхүү арга хэмжээг зохион байгуулах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлж  цаашдын үйл ажиллагаагаа Монгол улстай нягт хамтран, явуулж байх бөгөөд яваандаа бяцхан дацан нээж ажиллуулан лам хуврагуудыг суурин суулгаж Чехийн Буддын шашны сүсэгтэн олонд номын дуу сонсгож байх төлөвлөгөөтэй байгаагаа онцлов.

Энэхүү Монголын соёлын язгуур улагийн тоглолтод цугларсан чех болон ойр орчмын хотуудад ажиллаж амьдардаг монгол иргэдэд хөөмийч Д.Хосбаяр болон "Hosoo&Transmongolia" хамтлаг морин хуурын аялгуу, хөөмийн уянгат эгшгээр мялаaсан нэг цагийн тоглолт хийхийн сацуу язгуур урлагийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн байна.


ЭЛЧИН САЙД                                              Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ


Сэтгэгдэл бичих