“Монгол орны хѳгжилд” XV чуулга уулзалт - “Эрүүл Мэнд, Тогтолцоо”, Польш улс, Варшав хот

Нийтлэсэн: admin
Огноо: 2019-02-14

“Монгол орны хѳгжилд” XV чуулга уулзалт
“Эрүүл Мэнд, Тогтолцоо”
Польш улс, Варшав хот
2019 оны 5-р сарын 10-ны өдөр

„Монгол орны хөгжилд чуулга уулзалт нь 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд 15 дахь удаагаа Польш улсын нийслэл Варшав хотноо “Эрүүл мэнд, тогтолцоо” сэдвийн хүрээнд 2019 оны 5 сарын 10-д зохигдох болсныг Та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэхүү чуулга уулзалт нь Хилийн чанадад ажиллаж амьдарч буй судлаач, эрдэмтдийн судалгааны ажлаа танилцуулах, санал бодлоо илтгэх индэр болохын сацуу сүүлийн жилүүдэд тус чуулганаас гаргасан зөвлөмж, шийдвэрээ Монгол Улсын төр засгийн байгууллагуудад хүргүүлж байгаа билээ.
Энэ удаагийн чуулга, уулзалт “Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болох бөгөөд дараахи үндсэн дэд сэдвүүдтэй байх юм.

Дэд сэдвүүд
1. Эрүүл мэндийн тогтолцоо, алсын хараа
2. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын туршлагууд, шинэ технологи, судалгааны асуудлууд
3. МУАУ брэнд, Эрүүл мэндийн аялал жуулчлал

Тус чуулганд оролцогчоор оролцох хүсэлтэй хүмүүс энд дарж бүртгүүлнэ үү. Бүртггэлийн хураамж 25 евро эсвэл түүнтэй тэнцэх польшийн злот байна. Бүртгэлийн хураамж нь чуулган болон дагалдах сургалт семинарын үйл ажиллагааны зардал болон өдрийн хоолны зардалд зарцуулах болно. Чуулганд оролцох хүсэлтийг хүлээж авсаны дараа танд бүртгэлийг баталгаажуулсан майл илгээх болно.

Эх сурвалж: http://md-forum.eu/mon/



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог