Монгол хэлээр зөв бичихэд хэрэг болох програмууд

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-10-20

Mongol+hel
Та нарын зарим нэг нь доорх програмуудын аль нэгийг нь хэрэглэдэг байж магадгүй. Гэхдээ хэрэглээгүй нэгэнд нь ашиглаад үзэхийг зөвлөж байна. 

1. Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч 

Та хэрэв Microsoft Office ашигладаг бол баруун талд байгаа "Татах линк" гэдгээс өөрт тохирох програмыг авч суулгана уу. Microsoft Word дээр "алдаа шалгагч"-аа суулгасны дараа таны буруу бичсэн үгнүүд улаан долгионтой зураасаар тодроод, ялгараад ирнэ. Түүнээс гадна буруу бичсэн үгэн дээрээ хулганыхаа баруун талыг дарахад зөв үгийн сонголтууд гарч ирж байна. Би туршиж үзлээ. Жоохон сайжруулах юм байна, гэхдээ хангалттай сайхан ажиллаж байна. 

2. Монгол хэлний зөв бичих дүрэм - системчлэгдэн зохион байгуулагдсан 

Энэ блогт Монгол хэлний зөв бичих дүрмийг сайхан системчлээд, нэлээн эмх цэгцтэй нийтэлсэн байна. Та, жишээлбэл гээгдэх эгшгийн дүрмээ дахин нэг саная гэвэл энд байна шүү. ;) 

3. Монгол хэлний онлайн тайлбар толь бичиг

Энэхүү толь бичиг нь Монгол хэлний үгийн утгыг тайлбарладаг. Орчуулга хийдэг хүмүүст нэлээн хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү толь бичгийн давуу тал нь зөвхөн үгийн утгыг тайлбарлахаас гадна хайсан үг тань хэрхэн Монгол бичгээр бичдэг нь хажуу талдаа гараад ирдэг болохоор бас Монгол бичгийн толь бичиг болчихно. :) 

Одоо алийн болгон алдаатай бичихэв. Технологийн дэвшлийг ашиглан бүгдээрээ Монгол хэлээрээ алдаагүй зөв бичицгээе! 



Сэтгэгдэл бичих