Монако улсад Монголын археологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-31

n2

Монакогийн Вант улсад “Төв азийн анхны нүүдэлчид” нэртэй археологийн үзэсгэлэн 05-р сарын 21-ны өдөр Эртний хүн судлал, антропологийн музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн 2012.05.21 – 2012.09.21 хүртэл 4 сарын хугацаатай олны хүртээл болох юм.  

Үзэсгэлэнгийн зорилго: Төв ази дахь анхны нүүдэлчид, тэдгээрийн үлдээсэн соёлын баялаг дурсгал нь эдүгээгийн Монгол улсын нутаг дэвсгэрт дийлэнх хэсгийг эзлэн оршдог ба Орос, Казахстан болон хятадын хойд нутгуудаар байгаа. Монгол орон нь эртний ази тив дахь анхны нүүдэлчдийн соёл иргэншлийн гол зангилаа нутаг орон байсныг харуулахад оршино

Монакогийн Эртний хүн судлалийн музей нь МУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй 2006 оноос археологийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэн Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дахь « Цацын эрэг » гэх дурсгалт газар суурийн судалгаа хийж байгаа билээ. Мөн Заян хүрээ хийдийн эвдэрч гэмтсэн хэсгүүдэд сэргээн засварлах ажлыг шинжилгээний ангийнхан гүйцэтгэж байна.

Үзэсгэлэнд судалгааны ангийнхны шинээр нээн илрүүлсэн буган чулуун хөшөөд, хадны сүг зураг, гоёл чимэглэлийн болон зэр зэвсгийн эд зүйлс тавигдсан болно.

Хамтарсан судалгааны ажлын хүрээнд нилээд тооны эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэнээс гадна төслийн 5 жилийн ойд зориулан « Хойд Тамирын голын сав нутаг дахь буган хөшөө » нэртэй бүтээл 2011 онд хэвлэгдэн гарсан билээ.

Монгол–Монакогийн хамтарсан археологийн судалгааны ангийн талаархи мэдээллийг http://archeo-steppe.com сайтаас үзнэ үү.

                  Бэлтгэсэн : Р.Гүнбадрах

                  Мэдээллийн дэлгэрэнгүй : http://monarcheo.blogspot.com

IMGP8584+%2B

Zayiin+huree



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй