Модыг услах илүү үр дүнтэй арга

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-11-24
Мод болон ургамалд ус байхад хангалтай. Тэд өөрсдөө газраас хэрэгтэй бодисоо шингээж аваад, бидэнд зайлшгүй хэрэгтэй хүчилтөрөгчийг үйлдвэрлэнэ. Орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологитой химийн ямар ч үйлдвэр ийм гайхалтай урвалыг ийм энгийнээр хийх аргыг олоогүй л байна. 

IMAG0132

Монголчууд бид өөрийн болон өрөөлийн тусламж, оролцоотойгоор жил болгон тодорхой хэмжээний модыг шинээр суулгадаг. Гэхдээ буруу суулгаснаасаа болдог юм уу, эсвэл хайрлаж хамгаалах ухамсар, хөдөлмөр дутагдсанаас болдог юм уу, бүү мэд, одоо болтол цөлжилт, агаарын бохирдол толгойны өвчин хэвээр л байна. 

Европд байх энэ хугацаанд эд нарын яаж мод тарих болон арчлахыг хараад мод тарина гэдэг нялх хүүхдийг асрахтай адил юм байна гэсэн сэтгэгдэл төрж сууна. Одоо үед аливаа зүйлийг хийхэд яаж үр дүн өндөртэй хийх вэ гэдэг дээр толгойгоо уралдуулж байна. 

Та бүхэн дээд зургийг сайн ажиглаарай. Тойруулж бэхэлсэн тулгуурыг. Ингэж ажлыг хийх хэрэгтэй. 

Мөн энэ гуурсыг. Энэ гуурсны ачаар усалсан ус агаарт ууршилгүй шууд газрын хөрс рүү хүрнэ. Ус ч хэмнээд авч байгаа биз. 

IMAG0133

IMAG0131

Гоё гоё, усны машин ирж байна гэж залуу мод нар баярлана. :) 


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог