Лумир Йислийн гэрэл зургийн үзэсгэлэн - Брно

Нийтлэсэн: admin
Огноо: 2016-05-24

Та бүхнийг БНЧУ улсын Брно хотод явагдаж буй Лумир Ийслийн гэрэл зургийн үзэсгэлэнд урьж байна. Лумир Ийсл (1921–1969) нь Чех улсын археологич, судлаач бөгөөд 1957 оноос 1963 оны хооронд Монголд 3-н удаа экспедици ирэхдээ зөвхөн ажил мэргэжлийн зурагнаас гадна тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, амьдралын хэв маягийг буулгасан зураг авч байсан нь өдгөө хагас зуун жилийн өмнөх Монгол орны соёл, түүхийг үзүүлсэн ховор бүтээл болж байна. Уг үзэсгэлэнгийн зарим зураг нь өнгөтөөр байгаа нь ихээхэн онцлог юм. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Брно хотын захиргаа, Масарикийн их сургуулийн хамтран зохион байгуулж буй “Монголын өдөрлөг” соёлын арга хэмжээний хүрээнд тавигдаж байгаа юм байна. Уг үзэсгэлэн Брно хотын шинэ захиргааны байранд 2016 оны 5 сарын 17-ноос 6-н сарын 12-ны хооронд өдөр бүр 10-аас 18-цагийн хооронд нээлттэй байх бөгөөд үнэ төлбөргүй.

Хаяг:
Křížová chodba Nové radnice v Brně
Dominikánské náměstí 1
Brno 601 67
-----------------------------------------------------------------------------------------------------------






Сэтгэгдэл бичих