Лондон 2012-д оролцох Монголын усан сэлэлтийн тамирчид

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-29

Хэдийгээр өндөр амжилт үзүүлэх магадлал багатай ч манайхны сонирхлыг татаж байгаа спортын төрөл бол усанд сэлэлт. Монгол Улс энэ удаа цагаан хуудсаар хоёр усчинаа Лондон руу илгээхээр болсон.

Лондонгийн Олимпод «МСS Виста» клубын тамирчин, спортын мастер А.Тамир, «Хангарьд» спорт клубын тамирчин, усан спортын дэд мастер, Г.Оюунгэрэл нар хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болох олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх болно.

tamir%2C+oyungerel

А.Тамирын хувьд “Афин 2004”-ийн сэлэлтэд оролцож байсан туршлагатай тамирчин бол Г.Оюунгэрэл анх удаа олимпод хүч үзэх гэж байгаа юм. А.Тамир 18 жил, Г.Оюунгэрэл 10 жил хичээллэж байгаа. Хоёулаа найман настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлсэн аж.

Манай улсад стандартын 50м-ийн урттай усан зам байхгүй болохоор усан спортын тамирчид олимпийн бэлтгэлээ Улаан-Үд болон Казакстанд хангаж байгаа аж. 4-р сараас эхлэн Улаан-Үдэд 1 сарын хугацаатай бэлтгэл хийж эхэлсэн ба үргэлжлүүлээд 5-р сарын 26-27-нд Эрдэнэт хотод тэмцээнд оролцжээ. Дараа нь Итали руу тэмцээнд яваад 6-р сарын дундуур Казахстанд нэг сарын хугацаатай бэлтгэлээ хийж байгаа аж.

tamir

2 тамирчны бэлтгэл хангалтын бүх зардлыг улс хариуцан дааж байгаа нь сайшаалтай юм. Гэхдээ Монголчууд бид усан спортоор тив дэлхийд үнэхээр амжилт гаргахыг хүсвэл дараагийн олимпоос өмнө дэлхийн стандартад нийцсэн усан бассейнтай болох шаардлагатай байна. Олимпоос медаль авдаггүй юм аа гэхэд юун түрүүнд олимпод цагаан хуудсаар биш өөрсдийн чадлаар эрх авдаг болох хэрэгтэй. Өөрсдийн чадлаар эрх авч чадвал олимпоос медаль авна л гэсэн үг.Лондон 2012-н усанд сэлэлтийн тэмцээнүүд нь 7 сарын 28-наас 8 сарын 4-г дуустал үргэлжлэх юм. Г. Оюунгэрэл 7-р сарын 29-ны 11:13 цагаас, А. Тамир 7-р сарын 31-ний 10:00 цагаас уралдах тул та бүхэн эртнээс ажил төрлөө зохицуулан Монгол тамирчдаа дэмжицгээгээрэй. Эх орныхоо нэрийг Лондонд гарган эрч хүчтэй хийморлог уралдана гэдэгт итгэн дэмжиж байна. 

usan+selelt



Сэтгэгдэл бичих