Лондон 2012-д оролцох Монголын боксын тамирчид

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-07-04

“Лондон 2012” зуны олимпод медал авах найдлага өндөртэй спортын төрөл бол яах аргагүй бокс. Манай 4 ширэн бээлийт Лондонгийн дэвжээг эзэгнэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд олимпод орж буй 4-н тамирчны товч танилцуулгыг хүргэж байна.

П. Сэрдамба

serdamba_

Oлимпын тоглолтын алтан агшнийг “Таван цагариг” сонины спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин нүдэнд харагдтал гайхалтайгаар ийнхүү бичжээ.

"Бээжин-2008”  Зуны Олимпийн XXIX  наадмын боксын 48 кг-ийн жингийн медалийн төлөөх тулаанууд дөнгөж сая явагдлаа. 

Манай ОУХМ, Азийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА Тайландын боксчин, дэлхийн аваргын хүрэл медальт Амнат Руенроенгтой хүч үзлээ. Манай боксчин тоглолтын эхнээс санаачилгыг авч, тун хянуур , зөв тактик сонгож тоглолоо. Сэрдамба маань эхний оноог аван урамтай эхлэв. Энэ раундад онооны харьцаа дахин өөрчлөгдсөнгүй ээ. Хоёрдугаар үед хоёр боксчин хэн хэнээсээ оноо салгаж чадсангүй, 0:0-ээр өндөрлөж , манай хүн 1:0-ээр хошуучилсан хэвээр үлдэв. Ер нь Сэрдамба хурдаар илүү, отож байгаад оновчтой цохилт хийх тактик барьсан нь тун зөв байлаа. Гуравдугаар раундад манай боксчин дахин хоёр оноо авч, Тайландын боксчин ганц ч оноо авч чадсангүй. Нийт оноо 3:0 боллоо. Одоо ганцхан раунд үлдэв. Мэдээж энэ 120 секунд Сэрдамбад маань хэдэн цаг шиг санагдаж байсан бол Тайландын боксчинд харваад өнгөрөх мэт бодогдсон биз. Хамаг байгаа чадлаа шавхан Тайландын боксчин довтолж нэг оноо авлаа. 3:1. Болгоомжтой байхгүй бол... Гэвч Сэрдамба маань ер сандарсангүй сөрөг цохилт хийн 4:1 болголоо. Онооны зөрүү хэвээр.

Тайланд бол олон сайн боксчинтой орон. Энэ тоглож буй тамирчин ч дэлхийн аваргын хүрэл медальтай хүн. Тэрбээр дахин довтолж нэг оноо аван онооны зөрүүг багасган 4:2 болголоо. Одоо л жинхэнэ ухаантай тактикийн тоглолт хийх хэрэгтэй. Оноогоо нөхөхөөр дайрч хамгаалалтаа задгайлсныг нь ашиглаад манай хүн оноогоо бас нэгээр ахиуллаа. Уухай, манай боксчин Сэрдамба яллаа. Монголын багийн дөрөв дэх медалийг ийнхүү СЭРДАМБА авчрах нь тэр ээ. Одоо үүндээ ханж болохгүй ээ . Цаана нь мөнгөн медалийн, цаашлаад алтын төлөө тоглолт гэж бий.

Гарын нь бэртэл сэдрээгүй байсан бол магадгүй алтан медал авах боломжтой байсан,  Монголын боксчдоос олимпийн наадмын анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн гавьяат тамирчин П.Сэрдамба энэ удаагийн “Лондон 2012” олимпод 49 кг жинд тулалдах юм.

Монголын түүхэнд анх удаа 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын Боксын ДАШТ-нд аварга болсон тамирчиндаа олимпийн амжилтаа ахиулахыг ерөөн амжилт хүсье.


У. Мөнх-Эрдэнэ

munkherdene

2012 оны 6-р сарын байдлаар олон улсын сонирхогчдын боксын холбооноос гаргасан тамирчдын шинэчилсэн чансаагаар дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ жиндээ хоёрдугаарт бичигдэж байна.

- 2008 онд Дэлхийн боксын холбооны Цомын тэмцээнд мөнгөн медал

- 2009 онд Дэлхийн боксын холбооны Аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медал (Италийн -Милан хот)

- 2011 онд БНСУ-ын Инчён хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медал тус тус хүртээд байна.

Олон жилийн турш тогтвортой амжилт гаргаж байгаа сайн тамирчиндаа лондонгийн дэвжээнд аваргалаарай гэж хүсэн амжилт хүсье


Н. Төгсцогт

tugstsogt

1992 онд төрсөн залуу тамирчин Нямбаярын Төгсцогт Лондонгийн дэвжээн дээрх анхны тулаанаа 2012 оны 7-р сарын 30-нд хийх юм.

52 кг-ын жинд тоглох хамгийн залуу гавьяат тамирчны өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх байжээ.  20-р зууны эхэнд амьдарч байсан тэр хүн тухайн үедээ даншигт түрүүлж “Улам Өрнөх” цол авч байсан гэдэг. Тийм сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачаа мэндлэхэд Улам-Өрнөхтөгсцогт гэдэг нэр хайрлажээ. Гэвч эмээ, аав, ээж нь төрсний гэрчилгээн дээр багтахгүй дэндүү урт нэр байна хэмээн Төгсцогт гэж богиносгосон аж.

17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хамгийн залуу гавьяат цолтон болсон Н. Төгсцогт ирээдүйн амжилтуудаа Олимпийн алтан медалаар бататгаарай гэж ерөөгөөд амжилт хүсье.

 

Б. Түвшинбат

tuwshinbat2

64 кг-ийн жинд тоглодог Б. Түвшинбат нь Лондонгийн олимпод жин өгсөж буюу 69 кг-ийн жинд тулалдах гэж байгаа билээ. Түүний жинд хүч үзэлцэх тамирчдын ихэнх нь 74, 75 кг-аас уруудаж тоглодог болохоор мөч урттай, масс ихтэй, биерхүү тамирчид байх хэдий ч хэрэв хурдаараа илүүрхэх давуу талаа ашиглаж чадвал бас медалын найдвар бас байгаа юм.

Энэ оны 4-н сард Казахстаны нийслэл Астана хотод  болсон олимпийн эрх олгох боксын тэмцээний 69 кг-ын хагас шигшээ тулаанд  БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан билээ. Тэрхүү тулааныг үзэж сонирхоно уу.

Бээжингийн олимпод оролцох эрхээ харамсалтайгаар алдаж байсан ч гэсэн хэрэв Бээжингийн олимпод оролцоод гаргах байсан амжилтаа Лондонгийн олимд заавал гаргаарай гэж ерөөгөөд амжилт хүсье.

boxing



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог