Лондон 2012-д оролцох Монголын байт харваачид

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-21

Байт харваа бол Монголчуудын хувьд амжилт гаргах боломжтой спортын нэг юм. Эрийн гурван наадмаас авахуулаад арвин туршлага уламжлал байгаа билээ. “Лондон 2012” зуны олимпд байт харваан төрлөөр Ж. Гантөгс, Б. Урантунгалаг гэсэн 2 тамирчин оролцох эрхээ аваад байгаа бөгөөд тэдний танилцуулга болон сүүлийн үед гаргасан амжилтын статистик судалгааг танилцуулж байна.

Манай байт харваачид 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойшхи 3 Олимпийн наадам, ялангуяа эрэгтэй харваачид 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас хойш буюу 32 жилийн дараа олимд оролцох гэж буй аж.

2008 оны Бээжинд болсон XIII параолимпоос  Д. Баатаржав алтан медал авсан.

Жанцангийн Гантөгс

gantugs_archery

1972 оны 04-р сарын 12-нд Мосва хотод төрсөн. 1987 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо “Нийслэл Өргөө” клубд харъяалагдаж байгаа. Таталтын чадал 19 кг, таталтын урт 75 см. Эхнэр, 2 хүүхэдтэй. 175 см өндөр. 68 кг жинтэй. Байт харваанаас гадна биллиард, хөл бөмбөг тоглох дуртай.

2011 оны 7-р сарын 3-10-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчдаас 9-р байранд шалгарч  олимпд оролцох эрхээ авсан. Мөн 90, 70, 50 метрийн зайн болон 4 зайн нийлбэр дүнгийн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

gantugs+record 

Та бүхэн Ж. Гантөгсийн гаргасан амжилтын статистик мэдээллийг харж байна. Одоогийн байдлаар дэлхийд чансаагаараа 26-рт бичигдэж байна. Та бүхэн анхаарлаа 2012 оны 4-н сараас хойших мэдээлэлд хандуулна уу. Individual буюу ганцаарчилсан төрөлд 4-н сард 33-д бичигдсэн бол 6-н сард 17-нд бичигдсэн нь “яван чангарч” буйг харуулж байна.

Бишиндэйн Урантунгалаг

%D1%83%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D1%83%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3

1977 оны 02-р сарын 24-нд Хэнтий аймагт төрсөн. 1992 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо “Хэнтий” клубд харъяалагдаж байгаа. Таталтын чадал 17 кг, таталтын урт 72 см. Нөхөр, 1 хүүхэдтэй. 175 см өндөр. 70 кг жинтэй. Байт харваанаас гадна сагсан бөмбөг болон ном унших дуртай.

urantungalag+record 2012 оны 2-р сарын 12-нд Азийн Гранпригаас хүрэл медаль хүртсэн. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Дэлхийн цомын 3-р тойргоор 17-нд бичигдээд байна.

archery

2 тамирчиндаа тавьсан сум нь мэргэн байх болтугай хэмээн ерөөж, улс орныхоо нэрийг өндөрт гаргана гэдэгт итгэж байна.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй