Хүн болгон баатар

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-02-17
Та хэзээ нэг цагт хүн нэгний амийг аварч баатар болохыг хүсдэггүй гэж үү? Би лав тийм. Галан дундаас сайхан бүсгүйг өргөн гаргаж ирээд л. Эсвэл зүрх нь зогссон, цус алдаж буй хүнд яаралтай тусламж үзүүлээд амийг нь авраад л. Яг л Холливудын кино шиг. Иймэрхүү адал явдлыг эрэлхийлэгчид зөвхөн надаар дуусахгүй гэж бодож байна. Зөвхөн адал явдал эрэлхийлэх гэхээсээ илүү хүнд туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хорвоо дэлхийгээр дүүрэн гэдэгт бас бат итгэнэ.

Үүний нэгэн баталгаа нь United Hatzalah гэдэг байгууллага. Хүнд туслах чин сэтгэлтэй 2000 гаруй сайн дурынханыг нэгтгэсэн уг байгууллагын ачаар дуудлага өгсөнөөс хойш 3 минут хүрэхгүй хугацаанд Израйлын аль ч өнцөг буланд эрүүл мэндийн аврагч нар очиж чадаж байна. Гайхалтай. Жишээлбэл, танай хажуу байшинд амьдардаг нэг хүүхдийн хоолойнд чихэр тээглэгдчихлээ гэж бодъё. Сандарч тэвдсэн эцэг эх түргэн дуудна. Замын бөглөрөлөөс авахуулаад олон шалтгааны улмаас түргэний тэрэг хугацаа алдаж ирэх магадлал өндөртэй. Эмч нар хурдан ирэхгүй бол хүүхдийн амьсгал боогдож амь насанд ч хүрэх аюултай. Харин та Хаймлих маневр яаж хийхийг мэддэг бол танд хүүхдийн амийг аврах боломж байна. Юнайтид Хатзахлах-ын системийн ачаар уг үйл явдал болж буй газарт хамгийн ойр байгаа сайн дурын хүмүүс сигнал хүлээж авах бөгөөд хийж байгаа зүйлээ түр орхиод, 5 алхаад л хүүхдийн амийг аварч, түргэнийхэн ирэхэд хүүхдийг хүлээлгэж өгнө. Гайхалтай биш гэж үү? Хамгийн гол нь хүүхдийн амь нас аврагдсан нь хамгийн чухал.

Иймэрхүү байдлаар мянга мянган энгийн хүмүүс олон хүний алтан амийг аварч чадаж байна. Тэд тодорхой нөхцөлд хэрхэн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх талаар сургалтанд хамрагдана. Тэгээд утсандаа NowForce гэх энэхүү апликейшн суулгахад хангалттай. 

ambucycle

Тэдний зарим нэг нь дефибриллятороос авахуулаад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд шаарлагатай багаж хэрэгсэлээр тоноглогдсон Ambucycle гэх мотоциклтой. Энэхүү мотоциклийн ачаар 3 минут биш 90 секундын дотор дуудлага өгсөн газар очихын төлөө тэд зорилтоо болгон ажиллаж байна.

Энэхүү байгууллагын үндэслэгч Эли Беерийн ярилцлагыг үзээрэй.

Тийм ээ, сэтгэл байвал бүх зүйл гэдгийн нэгэн тод жишээ энэ буй за. 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог